Өглөөг хэрхэн эхлүүлэх нь эрүүл байхын үндэс

Twitter Print
2019 оны 05-р сар 15-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Бод доо, өдөржин бас оройжин идсэн хоол хүнсийг бие шингээгээд, шингээгээгүй үлдсэн нь ходоод гэдсэнд наалдчихсан байхад юу хийх нь зөв бэ?

Хэрэгцээтэй шингэн зүйлээр л ходоод гэдсэнд наалдсан хог шаарыг суллаж туулгана биз дээ. Тийм ч учраас өглөөг нимбэгтэй усаар эхлүүлэх нь хамгийн зөв юм. Мөн төрөл бүрийн ургамлын шингэнээр эхлүүлж болно.

Эсвэл босонгуутаа амархан исэлдүүлэх хоол хүнс идээд өмнөх үлдсэнтэйгээ зунгааралдуулаад байх уу?

Жинхэнэ эрүүл амьдралыг мөрдөн яваа хүмүүсийн хувьд өглөө хүндэрсэний дараа л юм иддэг байна.

Өглөө босоод хамгийн түрүүнд хийх зүйл бол – нимбэгтэй ус уух юм.

Нимбэгтэй ус хэрхэн бэлдэх:

- ½ тал нимбэгийн шүүс
- 1 аяга бүлээн ус
- Чимх давс

Image may contain: drink

Аливаа ургамал болон цайны ач тусыг бүрэн хүртэхийн тулд сайн хандлах хэрэгтэй. Нимбэгтэй ус ууж байна гээд том том зузаан зүссэн нимбэгтэй ус уух, өдрийн турш уух зэрэг нь ажиглагддаг. Цайг дүрээд л авдаг. Өнгө оруулсан ус л ууж байна гэсэн үг, хэрэглэж байгаа зүйлийн анагаах ач тусыг бүрэн хүртэхгүй гэсэн үг юм. Тийм учраас нимбэгтэй усыг өглөө өлөн дээрээ чанартайхан нэг аяга уухад болно. Мөн хоолон дээрээ нимбэгхэн зүссэн нимбэгтэй усаар эхлүүлж болох юм.

Нимбэгтэй усыг олон өдөр уухаар цээж хорсдог бол хэсэг хугацааны дараа эргээд уух гэх мэтээр хэрэглэж болно. Хэрвээ биед ямар нэг өөрчлөлт өгөөд таагүй байвал хүчээр ууж болохгүй. Таарахгүй зүйлийг бие хэлж өгөөд байдаг бид түүнийг хүлээж авахгүй сайн гэсэн гээд хүчлээд байдаг.

Нимбэгний анагаах ач тус

Исгэлэн халуун чанартай, туулгах үйлчилгээтэй, ходоодны ялгаруулалт болон шүлс ялгаруулалтыг сайжруулдаг. Хийг намдааж, тэнцвэртэй шарыг хоргүйжүүлнэ. Бадгана болон тэнцвэрээ алдсан шарыг сэргээж өгнө. Нимбэгийг сүү, амро жимс, улаан лоольтой хамтад нь хэзээ ч хэрэглэж болохгүй бөгөөд мөн ходоод гэдэсний шархлаа үүссэн үед хэрэглэж болохгүй.

Нимбэг нь үл исэлдүүлэгч буюу анти-оксидант шинж чанартай бөгөөд амин дэм С-гээр баялаг байдаг байна. Өглөө бүр тал нимбэгтэй нэг аяга бүлээн ус уух нь нэг өдрийн С амин дэмийн хэрэгцээг бүрэн хангадаг. С амин дэмийн агууламж нь хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Ийм учраас нимбэгийн шүүсийг гэдэс цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг байна.

Монголд байгаа нимбэгний чанарыг бодож үзээрэй. Нимбэгний оронд монгол орны халгайн цай гайхалтай.

Т.Алтангэрэл Йогини

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.