Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчин оролцож байна

Twitter Print
2019 оны 05-р сар 15-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Англи улсын Манчестер хотноо хоёр жил тутам зохион байгууллагддаг Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулагдана. Манай улсаас долоон тамирчин оролцохоор бүртгүүлсэн байсан боловч таван тамирчинд маань виз олгогдоогүйн улмаас хоёр тамирчин оролцохоор боллоо.

Тодруулбал, Рио-2016 онд эх орноо төлөөлөн оролцож байсан П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, ази тивийн аваргын хүрэл медалт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ний шагналт байр эзэлсэн А.Нацагдорж, Э.Буяншагай нарын тамирчид маань хоёр жил бэлдсэн ДАШТ-дээ оролцож чадахгүй боллоо.

Энэ удаагийн ДАШТ нь Токио 2020 олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тун чухал тэмцээн байсан юм. 

Харин өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт -58кш жинд М.Түмэнбаяр тулалдах хуваарьтай байгаа бол нөгөөдөр -54кг жинд Т.Билэгсайхан тулалдах хуваарьтай байна. 

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.