Д.Эрдэнэбат: Итгэлийн зээл 20 сая төгрөг өгөх 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргана гэдэг үлгэр...

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн сонгогчид хоёр жил шахам төлөөлөлгүй явж байна. Хэнтийн сонгогчид АН-аас УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тавьсан. Энэ тойрогт сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэгт холбогдсож, УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Тиймээс өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдсөн.

Нэг талаараа улстөржүүлсэн гэж үзэж байгаа ч УИХ-ын ёсзүйд байж болохгүй зүйл болсон. УИХ-ын нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ гаргасан. Харин н.Гантулга гэдэг хүн Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргасан байна. Тийм учраас ҮХЦ-д хандаж, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг хэлж байгаа. АН-ын зүгээс сануулга мэдэгдэл хүргүүлж байна. Учир нь ҮХЦ эрх баригчдын талд шийдвэр гаргаж, 42 дугаар тойргийнхныг төлөөлөлгүй болгохоор байгаа" гэлээ.

Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-ҮХЦ-ийн  гомдлыг хүлээж авбал ямар вэ?

-Улс төрийн сонгуулийг хэн нэгний захиалгаар санаатай болон санамсаргүй гацааж болохгүй. Өмнөх гацаалт ойлгомжтой байсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн нэр дэвших эрх зөрчигдлөө гэж гацаасан. Одоо тэр хүн нэр дэвших эсэх нь эргэлзээтэй. ҮХЦ улс төрийн захиалгаар буруу шийдэл гаргалаа гэж үзвэл ҮХЦ байх уу, үгүй юу гэдгээр асуудал тавина. 

-"Оюутолгой"-н асуудлаар АН-ын зөвлөл ямар байр суурь байна вэ?

-"Оюутолгой"-н асуудлыг хурдан шийдэгдэнэ гэж бодохгүй байгаа. "Оюутолгой"-н гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд гэрээг өөрчлөх хэрэгтэй байна гэсэн. УИХ-ын гишүүдэд өгсөн ажлын хэсгийн дүгнэлт нууц мэдээлэл байгаагүй байсан. Эрх баригчдын ажлын уялдаа байхгүй, салан задгай байна. "Оюутолгой"-н гэрээг яаралтай хэлэлцэх ёстой. 

-МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгоно гэж байгаа. Энэ тал дээр?

-Бэлэн амлалт хэрээс хэтэрлээ. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс зээл өгөх гэж байгаа бол халамж. Хэрвээ ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүстээ зээл олгох гэж байгаа бол хүүг нь бууруулах хэрэгтэй. Төсөв хэмжээтэй. Итгэлийн зээл гэж гаргаад 20 сая төгрөг өгөөд 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргана гэдэг үлгэр. Эрх баригчид хэдий болтол ард түмнийг хуурах вэ. 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаасаа л биелүүл.

-Сайд нар 10 сая ам.долларын авлига авсан гэсэн асуудлыг танай зөвлөл хэлэлцсэн үү?

-Нэг сайд нь энэ хэмжээний авлигад өртөх мөнгө авдаг бол мянга сайхан мөрөөдөөд хэрэггүй. Бид энэ асуудлыг хэлэлцээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хандана. Эрх баригчдын үйлдэл "хулгайч хулгайчаа бариарай" гэдэг шиг харагдаад байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.