Солонгосын хилээр мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн оруулахаар завдсан иргэнийг 10 сая хүртэлх вонноор торгоно

Twitter Print
2019 оны 05-р сар 19-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчинг тус улсад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэнийг 10 сая хүртэлх вонноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

БНСУ-ын Хилийн боомтын амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын албанаас БНХАУ, Вьетнам, Монгол Улсаас ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгахаа мэдэгдэж байгаа тул иргэд та бүхэн амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байхыг хатуу анхааруулж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.