Парис хотын захирагчаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Twitter Print
2014 оны 03-р сар 31-нд 19:13 цагт
Мэдээний зураг,

Францад өчигдөр өндөрлөсөн орон нутгийн сонгуулийн дүн гарахад анх удаа эмэгтэй хүн Парис хотын захирагчаар сонгогдсон байна. 2012 оноос хойш  үнэмлэхүй ялалт байгуулж ирсэн Социалист нам энэ удаа бүдэрсэн ч гэлээ тус намаас нэр дэвшсэн 54 настай Анн Идальго Парист ганцаараа 54,5% саналаар өрсөлдөгчөө ардаа орхисон байна. Түүний өрсөлдөгч баруун төвийн намаас нэр дэвшигч Натали Костюшко-Моризед 9% санал дутсан байна. Анн Идальго нь Испанид төрсөн бөгөөд иргэний дайны үеэр Францад  эцэг, эхийн хамт дүрвэж ирсэн аж. Тэрээр зохиолч, жүжигчин Саши Гитригийн хэлэх дуртай "Парисийн оршин суугч гэдэг заавал Парист төрсөн байх албагүй. Харин Парист суурьшиснаараа шинээр мэндэлсэн байх учиртай" гэх үгэнэд дуртай гэнэ.Түүний ялалтыг дөрөвдүгээр сарын 5-нд хуралдах хотын зөвлөлийн хурлаар баталсны дараа албан тушаалд нь тохоон томилох болно. Р. Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.