"Улаанбаатарын Мазаалайнууд" чухал тоглолтоос гурван оноо авлаа

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

"Мазала" нэгдүгээр лигийн 4-р тойргийг нээж хүснэгтийг тэргүүлэгч "ДМЮ" болон "Улаанбаатарын мазаалайнууд" клубүүд тоглолоо.

Тоглолт эхэлхээс өмнө "ДМЮ" клуб долоо оноотой хүснэгтийг тэргүүлж байсан бол "Улаанбаатарын Мазаалайнууд" дөрвөн оноотой байв.

Үндсэн цагт "Улаанбаатарын Мазаалайнууд" 3:0-ээр ялалт байгуулж, хоорондын тоглолт хожсон гэдэг дүрмээр хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

"Улаанбаатарын Мазаалайнууд" багаас А.Амартүвшин /11', 89'/ хоёр Э.Тэнгис /22'/ нэг гоолыг оруулж, баг нь гурван оноо авсан юм.

А.Алтанчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.