Маргааш эхлэх "Байгаль Опен" тэмцээнд С.Батцэцэг, О.Насанбурмаа тэргүүтэй 100 гаруй тамирчин оролцоно

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Манай тамирчдын жил бүр олноороо очиж оролцдог уламжлалтай тэмцээний нэг Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болно.

Тус тэмцээн энэ жилээс “Байгаль Опен” нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон байна. 24 дэх удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 10 жингээс гадна эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 гэсэн олимпийн зургаан жингийн ангилалд болох юм. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсч байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн ангиллийг тэмцээндээ оруулах шийдвэрийг гаргажээ.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 200 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэгээ өгөөд байна. 

“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцоно.

Байгаль опен тэмцээнд түрүүлсэн нь Алтан медаль - 90000 Мөнгөн медаль - 60000 Хүрэл медаль - 40000 Түрүүлсэн бөхийн дасгалжуулагч - 40000 рубль хүртэнэ.

Тэмцээний хуваарьтай танилцана уу.

ТАВДУГААР САРЫН 17 (БААСАН ГАРИГ)

11:00-16:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн урьдчилсан барилдаан

16:30-19:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

ТАВДУГААР САРЫН 18 (БЯМБА ГАРИГ)

11:00-16:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн дагах, эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан

16:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

17:30-18:30 - Нээлтийн ёслолын ажиллагаа

18:30-21:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын шигшээ барилдаан

ТАВДУГААР САРЫН 19 (НЯМ ГАРИГ)

11:00-15:00 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн дагах барилдаан

15:30-18:00 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.