Зүгээр орхиж болохгүй...

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Нүгэл нүд дасна гэдэг шиг хууль завхруулагч, авлигач, урвагч нарыг зүгээр өнгөрөөмөөргүй байгаа юм. Тухайлбал 3 сая монголчуудын өөдөөс харж байгаад Монгол төрийн индэр дээрээс худал хэлэхийг тэвчиж болохгүй. Буруу, зөрүү, гаж зүйлийг цаг тухайд нь дасч залруулж байхгүй бол ээнэгшин нутагшдаг.

Монгол Улс анх хар тамхины маш чанга хуультай гэв. Гэтэл нэг хайртай дуучин, дарга нарын хүүхэд орооцолдонгуут хуулиа зөөлрүүлчихсэн. Одоо бүр хар тамхитай тэмцэх газар байгуулчихаад аргаа барж байгаа нь нүд дассан хэрэг л дээ.

Image result for дамба-очир раднаасэдУИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхлээд "Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгаагүй. МХЕГ-ын авлигач нарыг танихгүй гэсэн. Бүр сүүлдээ таниад зогсохгүй бараг хамтрагчид болох шинжтэй.

Хэрэг хуучирдаггүй, хээл өмхийрдөг гэдгийг худлаа болгочихоод ичих ч үгүй сууж байна. Найзыгаа аврахын тулд хуульд өөрчлөлт оруулсан болж таарав. 

Д.Дамба-Очир Оюутолгойн ажлын хэсгийн нууцын зэрэглэлтэй дүгнэлтийг Рио Тинтод өгөөгүй гэсэн.

Одоо бүр албан бланк дээрээ санал авахаа хүргүүлсэн баримт ил болов. Яг ийм жишээ дээр миний мэдэхээс Цахилгааны Жаргалсайхан, М.Батчимэгийн туслах Пагамжав нар 5-7 жилийн хорих ял авч байсан юм шүү.

Засгийн газраас 10 сая ам.долларын авлигал авсан сайдын нэрийг зарлахгүйгээр гүрийхээр үзэж байх шиг байна. Ингэж болохгүй. Бид авлигач нарыг авгай хүүхэдтэй, хөгшин аавтай гэж өрөвдсөнөөс өнөөдөр ийм болтол нь хүнд хэлбэрт оруулчихсан. Залуучууд төрд ороод авлига авах тухай бодтол нүгэлд дасгав.

Наад зах нь худал хэлж болдог, хулгай хийгээд зүгээр өнгөрдөг, нам хамгаалдаг гэсэн ойлголтууд таслан зогсоох дээр Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар хариуцлагаа чангатган үлгэр дуурайлал үзүүлэн ажлаач.

Өндөр ёс суртахуун дээр суурилсан нийгэмд шударга ёс, хууль хэрэгждэг учраас УИХ-ын гишүүд наад нь худал хэлэхээ байх хэрэгтэй Салаавч энэ тэр үзүүлсэн бол "Уучлаарай, уурандаа гаргачихлаа" гэж бай л даа...

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.