Эрчим, Дэрэн багууд ээлжит тоглолтдоо тэнцлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Эрчим 3:3 ДЭРЭН Мазала лигийн ээлжит тойргийн тоглолтоо өнөөдөр Эрчим клубын талбайд хийлээ. Монголын дээд лигийн босоо аваргуудын эсрэг тохиосон энэ удаагийн тоглолт маш ширүүн хийгээд өрсөлдөөн дүүрэн болж өндөрлөлөө.

Залуу довтлогч М.Жансерик тоглолтын эхэнд Ц.Түмэнжаргалын дамжуулалтаар гоолдсон бөгөөд эхний хагаст зочид болох Дэрэнчүүд тэргүүлсэн юм. Харин талбайн эзэд хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгц гоолдсон ч А.Дөлгөөн хариуг нь барьснаар дахиад Дэрэн тэргүүлж эхэллээ.

Гэвч Эрчим 70 дахь минутад тооны харьцааг дахин тэнцүүлсэн юм. Үүнээс харин 5 минутын дараа Б.Ууганбатын булангийн цохилтоос өгсөн дамжуулалтыг хамгаалагч О.Мөнх-Оргил мөргөснөөр Дэрэнгийн залуус маань энэ тоглолтод гурав дахь удаагаа тэргүүлээд эхлэв. Харамсалтай нь шүүгчийн мэдлийн цагт торгуулийн талбай дотроо алдаа гаргаж, Эрчим клуб хариуг нь барьчихсан.

Үлдсэн цөөн хэдэн хоромд ч манай залуус маш аюултай довтолгоо олныг зохион байгуулсан ч ашиглаж чадсангүй, аваргуудын талбайд өрнөсөн тоглолт 3:3 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөж, талууд нэг, нэг оноотой буцахаар болсон байна.

Дэрэн клуб 4 тоглолтын дараах байдлаар 8 оноотой болсон бөгөөд ирэх Лхагва гарагт Хангарьд клубыг өөрийн талбайдаа хүлээн авч тоглоно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.