Монголын залуус сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн хошой аварга боллоо

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Кинмень хотод болж өндөрлөлөө. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын баг өрсөлдсөн бөгөөд манай тамирчид алтан медалиар энгэрээ мялаажээ.

Тодруулбал, манай сагсчид хэсэгтээ нэг хожигдсон ч хасагдах шатанд алдаагаа давтсангүй. Тэд хэсэгтээ Малайз, Хонконг, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд дийлдсэн. Гэхдээ энэ алдаагаа алтан медалийн төлөөх тоглолтод засаж, Тайванийг нутаг дээр нь 20:12-оор буулган авчээ.

Манайхан хагас шигшээд Индонезийг 18:17-гоор хожсон юм. Багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан байна.

Тэгвэл Монголын эмэгтэй баг Иран, Хонконг, Тайвань, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм.

Энэ хэсгээс Иран, Тайванийн баг цааш өрсөлдөх эрхийг авчээ. Эмэгтэй багуудаас талбайн эзэд болох тайванынууд түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртжээ.

Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалийн эзэн боллоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЭХЗХ

      (202.9.45.61) 2019-05-13 13:16
      • 0
      • 0

      Ноднин шигээ оюутан биш хүн оруулсан бол матна шүү. ЭХЗХ-ны ажилтан баагий байсан шүү.

      Хариулах