МУСГЗ Г.Жамьян - Д.Дамба-Очир гэгч ер нь хаанахын хүн бэ?!

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Би Д.Дамба-Очир гэж хүнийг танихгүй л дээ. Хэдэн жилийн өмнөөс Монголын тэргүүн баячуудын нэг, нэлээн бүтэл муутай хүний сураг сонстох болсон. “Д.Дамба-Очирын компани баруун чиглэлд засмал тавьсан чинь төдхөн хуураад ойчиж. Энэ Д.Дамба-Очир улсын хөрөнгөөр ингэж л тоглодог хүн“ гэж баахан шуугисан. Тэр замаа шинэчилж зассан, эсэхийг дуулаагүй.

Д.Дамба-Очирын олон “Очир”-уудын нэг “Очир төвд” аймшигт аллага боллоо л гэсэн. Алуурчдыг орон байр, архи ундаа, бүх зүйлээр хангаж байгаад, тэд нь 13 настай охиныг хүчирхийлж тамлан алсан. Энэ хэргийг шийдэх гэж мөн ч удсан даа. Хүмүүс бол “Ард нь Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир байгаа болохоор урагшлахгүй байна” л гэдэг байсан. “Д.Дамба-Очир гишүүн Баянзүрх дүүргийн шүүхийн материалыг аваад ир, танилцана гэсэн байх юм. Улстөр, хууль хоёр ч ухаанд багтахаа байлаа” хэмээн халаглаж байх хүнтэй таарсан.

“Очир” төвийн аймшигт аллага шийдэгдэлгүй мөн ч удсан даа. Хоног хугацааг сааруулсаар байгаад хоёр залууд ял халдаагаад “Очир” төвийнхөн ч зүгээр, эрхэм гишүүн Д.Дамба-очир ч зүгээр л өнгөрсөн. Насанд хүрээгүй балчир охиныг хүчиндээд зэрлэгээр хөнөөсөн хоёр залууд таарч тэнцэх ялыг оноосон л доо. Тэгвэл энэ аймшигт аллага үйлдэх бүх нөхцлийг бүрдүүлсэн “Очир” төвийн удирдлага, гишүүн Д.Дамба-Очир нар яагаад зүв зүгээр өнгөрч байгаа юм?!  Хуулийнханд их хэмжээний авилга өгсөн үү? Албан тушаал, эрх мэдлээрээ шүүх прокурорынхонд  нөлөөлсөн үү? Хуулийхныг янз бүрээр дарамталсан уу? Олон асуулт хариу нэхсээр үлдсэн л дээ. Эцэст нь хүмүүс “Их мөнгөтэй хүнд хир халдаадаггүй юм байна” гэж шивнэлдсээр л хоцорсон.

Ингээд л би “Д.Дамба-Очир ер нь хэний хүн юм бэ?” гэж асуух болсон. Хүмүүс бол “Д.Дамба-Очир чинь намын даргын хүн”, “М.Энхболдын хүн” л гэж хариулдаг байсан. Тэгээд л УИХ-д сонгогдож, бүр УИХ-ын байнгын хорооны дарга хүртлээ дэвшсэнийг яана гээ!

No photo description available.Тэгвэл өнөөдөр би “Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ?” гэж асуух болоод байгаа. Яагаад? Энэ хүн гадаадынханд эх орныхоо эрх ашгаас илүү, юуны түрүү үйлчилдэг юм байна. Нэг л сэжигтэй санагдаад байлаа л даа. Оюутолгойн гэрээнүүдийг шалгах ажлын хэсгийг ахлуулаадахсан чинь гэнэт татгалзсан. Харин өөрөө татгалзсан уу, өрөөл бусдын нөлөөнд автсан уу, ямартай ч ажлын хэсгийг ахлахаа болиод оронд нь Д.Тэрбишдагвыг томилно билээ. Энд лав л нэг учир битүүлэг зүйл байсан. Мань мэтэд нь ямар мэдэгдэх биш дээ. Хүмүүс бол “энэ Дамба-Очир чинь Рио Тинтотой далд холбоотой байдаг хүн. Тэгээд “найз нар”-аа шалгах гээд очилтой биш. Ингээд л зугтаагаад байгаа юм” гэж шивэр авир ярилцаад өнгөрсөн.

Гэтэл саяхан нэг сонин зүйл ажиглагдлаа. Оюутолгойг шалгасан ажлын хэсэг тайлан илтгэл дүгнэлтээ УИХ-д , түүний байнгын хороодод танилцуулж амжаагүй байхад, Байнгын хороонынх нь дарга Д.Дамба-Очир Рио Тинтогийн удирдлагад өгчихсөн, тэд нь өнөөх шалгалтын нууцын зэрэглэлгүй материалтай нь танилцаад хариу ирүүлчихсэн байх юм. Хариу нь, ажлын хэсгийн дүгнэлтийг эсэргүүцсэн төдийгүй, гол дүгнэлтүүдийг нь зөвшөөрөхгүй гэж. Ингээд л асуудал хүндэрлээ л дээ. Д.Дамба-Очир маань “Би нууцын зэрэглэлтэй материал өгөөгүй" гэж гүрийж байгаа. Яаж, гүрийж чадаж байна аа!

Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар, УИХ-ын байнгын хороо, түүний гишүүдэд танилцагдаагүй байгаа, энэ улсын хувь заяатай холбоотой амин чухал асуудлыг гадаадынханд аваачаад барьчихаж байгаа чинь улсын нууц задруулсан хэрэг биш юм уу?

Улсынхаа төлөө биш, гадныхны төлөө үйлчилж, эх орноосоо урвасан хэрэг биш юм уу. Улсын нууц гэдэг чинь заавал дээрээ тамга тэмдэгтэй байдаг юм уу? Олон түмэн маань Д.Дамба-очирт их олон асуулт тавьж, хариу нэхэж байна даа. Би тэгээд л “Д.Дамба-Очир ер нь хаанахын хүн бэ ?” гэж асуугаад байгаа юм.

Зарим нь “Монгол хүн байхаа. УИХ-дээр монголоор л яриад байх юм билээ” гэдэг.

Монголын цагдаа, тагнуулын байгууллага, УИХ-ын байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг хаанахын хүн бэ? гэдгийг эрхбиш тодруулж өнгө байгаа даа.  

Г.Жамьян

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • сонгогч

      (202.9.42.228) 2019-05-15 15:59
      • 0
      • 0

      Монголын олон улс төрч мөнгө харвал төрсөн эхээ ч худалдахад сийхгүй болчихсон шүү дээ. Тэдний л нэг... Ийм хүмүүсийг 20000 төгрөг өгдөг юм гээд сонгож байдаг бидний л буруу...

      Хариулах

    • f

      (71.227.152.248) 2019-05-14 00:58
      • 0
      • 0

      novsh umaa.erdenetiin neriig baasdagch bn

      Хариулах

    • Мудаг

      (66.181.186.184) 2019-05-13 22:49
      • 0
      • 0

      Монгол терийн нэрт зутгэлтэн бус уу.дараа заавал нахиж сонгох хуна.

      Хариулах

    • Irgen

      (107.77.90.35) 2019-05-13 12:19
      • 0
      • 0

      Zov

      Хариулах