11 настай Л.Очирбат өсвөрийн шатарчдын дэлхийн аварга болжээ

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ний хооронд болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 40 орны 387 тоглогч оролцсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа сорьсон байна.

Тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” клубийн тамирчин, “Улаанбаатар Элит” сургуулийн 5б ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Л.Очирбат түрүүлж алтан медаль хүртжээ. 

Image may contain: 5 people, people sitting

Харин 13 хүртэлх насны охидын ангилалд тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны ДМЭ Д.Мөнхзул түрүүлж мөн алтан медалийн эзэн болжээ. 

Ингэснээр манай улсын өсвөрийн шатарчид эх орондоо хос алтан медаль авчирсан байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.