Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг энэ сарын 13-27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.

Энэ жил нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно. Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.

Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,

  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,

  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,

  • Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

​Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • эцэг эхийн төлөөлө

      (202.179.26.232) 2019-05-13 15:18
      • 0
      • 0

      Харьяаллын хүүхдээ бүртгэмээр байна. 35-40 хүүхэд байх ангид 50-57 хүүхэд суралцаж байна. Харьяаллын хүүхдүүд хохирч байна. Харьяаны биш хүүхдээ хүргэх гэж машинаар зөөхөөр машины утаа нь их. Тэгсэн мөртлөө өргөтгөлийн байраа барихгүй, 3 ээлжээр хичээллэдэг. Томчууд нэртэй юмнууд хүүхдээ хүчээр хахуульдаад өгдөг. Харьяаны хүүхдүүд хохирч байна

      Хариулах