Өөх хасах, жин хасах ялгаатай

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Охид бүсгүйчүүд байнга жинд найдаж түүндээ автдаг. Заримдаа их жин хассан мэт санагддаг ч үнэндээ ихэвчлэн булчин, ус алдсан байдаг. Төд удалгүй эргээд жин нэмэх асуудал хурдан. Яагаад гэвэл өөхийг шатааж чадаагүйд байгаа юм.

1. Жин хасах үeд хүн булчин, ус, бага зэрэг өөхний хэмжээ хасдаг.

2. Өөх хасах үeд хүн булчин, усний хэмжээ алдахгүйгээр цэвэр өөх шатаана гэсэн үг юм. Энэ үeд хүн эзэлхүүнээрээ багасаж, булчин ялгарч, зөв эрүүл галбиртай болдог. Жингийн хувьд тоон хэмжээ өмнөх үзүүлэлттэй адилхан байх нь ямар ч асуудал биш юм.

Аль ч төрлийн йог нь жинд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Жин хэвээрээ атал ерөнхий массаараа галбиржиж, хувцаснууд томдоод эхэлдэг. Эхний ээлжинд өөхнүүд зөөлөрч шаталтын үйл явцад бэлэн болж өгдөг. Цаашид хичээлэлээд хүссэн галбиртаа орж болно.

Тиймээс бүсгүйчүүд, залуучуудаа эхний ээлжинд жин хасах, өөх хасах хоёр ялгаатай гэдгийг сайн ойлгож авах нь маш чухал юм. Жинд хэтэрхий найдаж өөрийгөө автуулж болохгүй.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.