“Starbucks” хуванцар соруулаас татгалзана

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Хятадын Шанхай, Шэньжэн хотууд дахь “Starbucks”-ийн 1000 орчим салбар энэ долоо хоногоос хуванцар соруулын оронд цаасан соруулаар үйлчилж эхэлжээ.

Энэхүү туршилтын хугацаанд нааштай үр дүн гарвал байгаль орчинд ээлтэй уг өөрчлөлтийг энэ оны сүүлч гэхэд Хятадын бүх “Starbucks”-ийн салбарт хэрэгжүүлэх аж.

Тус компани 2020 он гэхэд хуванцар соруулаас бүрэн татгалзаж, оронд нь дахин ашиглагдах өндөр амсар бүхий нэмэлт хэсэгтэй тусгай таглаа, дахин боловсруулсан цаасаар хийсэн байгальд ээлтэй соруулыг бүх ундаа, цай, кофендоо дагалдуулах зорилт тавиад байна. 

Image result for starbucks not using plastic straw

Энэ тал дээр “Starbucks” компани ганцаараа биш юм. Түргэн хоолны “McDonald's” компани мөн соруул шаардлагагүй таглаа ашиглаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 11-р сараас Бээжин дэх 10 салбар нь зөвхөн соруул хүссэн хэрэглэгчдэд хуванцар соруул өгөх журамтай болжээ.  

Эх сурвалж: CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.