Хятад улс хуучин машинуудаа экспортлоно

Twitter Print
2019 оны 05-р сар 12-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д өмнө нь хэрэглэж байсан, хуучин автомашин, суудлын тэрэгний экспортыг зөвшөөрчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, эхний ээлжинд Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 10 хот, мужийн хэмжээнд хуучин машины экспортыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа юм. 

Тус улсын Худалдааны яамнаас өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдлээс харвал, хуучин автомашины экспортын зах зээлээс их хэмжээний ашиг олох, энэ чиглэлд цөөнгүй улс, бүстэй хамтран ажиллах боломж бий аж. Тавдугаар сарын 5-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг зөвшөөрлийн дагуу гадагш нийлүүлэхээр төлөвлөж буй хуучин автомашинд техникийн үзлэг хийн, аюулгүй байдлын хяталтад оруулж, зөвшөөрөл олгох журам үйлчилнэ. 

Related image

Нөгөө талаас, хуучин автомашины худалдааны орчинг сайжруулах, гаалийн татвар, хураамжийг нарийвчлан тогтоох ажлыг Гаалийн ерөнхий газартай хамтран хийх юм. Энэ дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн оны байдлаар 13.8 сая хуучин автомашин дотоодын зах зээлд худалдаалагдсан бөгөөд хуучин машины худалдааны цахим талбар, жуулчлалын үйлчилгээ хүрээгээ тэлсээр байна.

Эх сурвалж: CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.