Хүүхэд хахах үед үзүүлэх анхны тусламж

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд хахах гэж юу вэ?

Янз бүрийн гадны биет хоолойд тээглэж хахах нь бүх насны хүмүүст тохиолдох ба ихэвчлэн бага насны хүүхдэд тохиолддог. Хахах үед анхны тусламж үзүүлж чадаагүйгээс гадны биет амьсгалын замыг бөглөн амьсгал боох цааглаад хүний амь насанд хүрэх аюултай.

Илрэх шинж тэмдэг:

• Хахах
• Айж сандарсан царайтай болох
• Хоолойгоо барьсан, хоолойруугаа заах
• Нүүр нь эхлээд улайж , ягаарч байснаа дараа нь хөхрөх
• Ярьж чадахгүй болох
• Ханиалгах
• Амьсгал хяхтнах

ЯАРАЛТАЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ

1- Тухайн хүүхдийн аманд юу байгааг шалгаад, тээглэсэн зүйл байвал авч хаяна.
2- Зогсоо байрлал бага зэрэг бөхийлгөөд 2 далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо.
3- Аман доторхыг нь харж, газарт хахсан зүйл нь унасан эсэхийг харна. 

No photo description available.

ХЭРЭВ ГАДНЫ БИЕТ ГАРАХГҮЙ, ХҮҮХЭД УХААН АЛДСАН ТОХИОЛДОЛД ДООРХИ ҮЙЛДЛИЙГ ХИЙНЭ

1- Яаралтай түргэн тусламж дуудна.
2- Хүүхдийг дээш харуулан хэвтүүлнэ
3- Хүүхдийн толгойг хажуу тийг харуулан гэдийлгээд, амыг нь нээж өгөөд тусламж үзүүлэгч нь хүүхдийн хөлөн доор нь хагас суугаа байдалтай сууна.
4- Хоёр гараа давхарлаж бариад гарын алгаа аюулхай, мөгөөрсний доохон талд байрлуулна.
5- Хэвлийгээс толгой чиглэлд шахна.
6- Хэрэв хахсан зүйл гараагүй бол яаралтай хиймэл амьсгал хий. Яагаад гэвэл гадны биетийн хажуугаар бага зэрэг агаар орж байгаа гэж үзнэ.

Image may contain: text

Image may contain: 1 person, text

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.