Монгол адууны соёлыг түгээн дэлгэрүүлнэ

Twitter Print
2019 оны 05-р сар 11-нд 20:25 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо ТББ нийт малчид, уяачид, орон нутгийн уяачидын холбоотой хамтран 797 төлөөлөгчтэйгээр анхдугаар их хурлаа хийлээ.

Тус ТББ-ын ерөнхийлөгчөөр Жамбын Гомбожав сонгогджээ. Энэхүү ТББ нь ММСУХ-той санал зөрөлдөж хуваагдан тэмцэх биш гагцхүү нэг чигт хамтран зорьж ажиллана гэдгээ онцоллоо.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо ТББ-аас юуны түрүүнд адууны соёлыг түгээн дэлгэрүүлнэ. Ингэхдээ монгол адууны цэвэр угшил үүлдрийг эрлийзжүүлэхгүй байх тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллана гэлээ.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо ТББ-аас нүүдэлчин өв соёлыг одоо ч тээж яваа малчдын аж ахуй, адуу малаа адгуулах ёсон, адууны соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой үйл ажиллагааг шат дараалалтай зохион байгуулна.

Манай улсын хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд жилээс жилд нүүдэлчин ахуйгаа мартан гээхэд хүрч байна. Иймээс энэ соёлыг өдий зэрэгт авч яваа малчид, орон нутгийн уяачидтай хамтран ажиллана гэлээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.