Зуны улирлын улсын нээлтийн сурын харваа эхэллээ

Twitter Print
2019 оны 05-р сар 11-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний харваачдын холбооноос зохион байгуулж байгаа улсын нээлтийн цуваа харваа өнөөдөр эхэллээ. Харваачдын хувьд зуны улиралын анхны нээлтийн харваа анхдагч сорил болон эхэлж байна.

Улсын нээлтийн цуваа харваанд эмэгтэй харваачид 65 метрт, эрэгтэйчүүд 75 метрт тус бүр 40 сум тавих юм.

Өнөөдөр эхэлж байгаа нээлтийн цуваа харваанд монгол орны 21 аймаг, нийслэлийн бүх л дүүргээс харваачид иржээ. Улсын нээлтийн цуваа харваанд 526 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Энэ харваа 5-р сарын 12-ныг дуустал үндэсний сурын зурхайд үргэлжлэх юм. МҮХХ-ноос энэ сарын 18-19-нд Зэвт харвааны УАШТ, мөн 5-р сарын сүүлчэээр Улаанбаатар хотын АШТ-ийг тус тус зохион байгуулна.

Хоёр сарын дараа үндэсний их баяр наадам болох гэж байгаа учраас эдгээр тэмцээн уралдаан харваачдын хувьд томоохон сорилго болж өгөх учиртай гэж зохион байгуулагчид хэлж байлаа.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.