Олег Газманов Монголд тоглолтоо хийнэ

Twitter Print
2019 оны 05-р сар 10-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин Олег Газмановыг монголчууд сайн мэддэг, “Эскадрон”, “Офицеры” дуунуудад нь дуртай билээ. Тэгвэл Олег Газманов энэ жил Монголд айлчилж, уран бүтээлээ толилуулахаар болжээ.

Энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн ёслолын гол арга хэмжээнүүд наймдугаар сард болох бөгөөд Олег Газманов оролцох юм. Учир нь тэр Халхын голтой гүн гүнзгий холбоотой эрхэм.

Түүний аав Михаил Семёнович Газманов 17 настайдаа Эх орны дайны фронтод явж, Кёнигсбергийг эзлэх тулаанд оролцон, дайны дараа Монголд цэргийн алба хашсан хүн. “Германы түрэмгийлэгчдийг ялсны төлөө” медальтай.

Харин ээж Зинаида Абрамовна Газманова нь Халхын голын дайнд оролцож явсан цэргийн эмч юм. Зинаида Абрамовна Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахад байгуулсан гавьяа нь үнэлэгдэн, “Японыг ялсны төлөө” медалиар шагнагдаж байжээ.

Олег Газманов “Офицеры” дуугаа дуулахдаа энэ талаар байнга ярьж, Халхын голын дайныг дурсдаг. Тиймээс ч аав, ээжийнхээ алба хааж, тулалдаж байсан Халхын голд ирж, энэ дуугаараа мэндчилгээ дэвшүүлэх нь дамжиггүй.

М.Сугар-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.