Хүчиндэх гэмт хэргийн ойлголт, хүлээлгэх хариуцлага

Twitter Print
2019 оны 08-р сар 10-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Хүчиндэх гэмт хэргийг Монгол улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.1-р зүйлд тусгаж өгсөн байдаг.

Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг ойлгоно.

Хүчиндэх гэмт хэргийг 

  • арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж

  • бүлэглэж

  • гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж

  • хохирогчийг жирэмсэн болгож

  • хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж

  • хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж

  • урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн

  • харгис хэрцгий аргаар

  • хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол

ялыг хүндрүүлж 2 жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа.

Мөн хүчиндэх гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. 

Хүчиндэх гэмт хэргийн гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно.

“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.

Эх сурвалж: https://www.ublawyers.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.