Гандболын Олон улсын тэмцээн Улаанбаатарт болж байна

Twitter Print
2019 оны 05-р сар 09-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”Trophy-2019” тэмцээн Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна.

Энэ сарын 10-нд өндөрлөх уг тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Олон улсын гандболын холбоо, Монголын гандболын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд Киргиз, Монгол, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг 5 орны 10 багийн 170 гаруй өсвөрийн тамирчин хүчээ сорьж байна.

Монгол оронд хоёр дахь удаагаа болж буй олон улсын тэмцээн 4 дэх өдрөө тойргийн системээр үргэлжилж, өнөөдрийн байдлаар 17 ба 19 насны ангилалд Узбекстаны баг тамирчид тэргүүлж Туркменстан, Монгол, Тажикстаны багууд нэхэж явна.

Шийдвэрлэх медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр, маргааш болж шилдгүүд нь тодрох юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.