Гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 12-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 09-ний өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа.

Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан.

Эх сурвалж: МХЕГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.