Монгол Улсын иргэдийг Тайландын хил дээр шалгах ажиллагааг хөнгөвчлөхийг хүслээ

Twitter Print
2019 оны 05-р сар 08-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч-генерал Пананчай Чунжайтутай уулзсан байна.

Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландад зорчих манай иргэдийн урсгал жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчжээ.


Уулзалтын үеэр Тайланд улсад зорчиж буй Монгол Улсын иргэдийг хил дээр шалгах ажиллагааг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх асуудлаар ярилцсанаас гадна монгол иргэдийн өдүүлж буй хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр санал, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тогтов.

Эх сурвалж: ГХЯ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.