МУГЖ Т.Баясгалан аав Б.Түвшинжаргалдаа 3 өрөө байр бэлэглэсэн гэлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 08-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

МУАЖ, Уртын дуучин Д.Түвшинжаргал Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгээс салахдаа эд хөрөнгийг нь хуваан авч, амьдарч асан байрыг нь шүүхийн шийдвэрээр хуваалган, гудамжинд гаргах нөхцөл байдал үүсээд байгаа талаар эх сурвалжийг иш үндэс болгон мэдээлсэн билээ.

Тэгвэл уртын дуучин Д.Түвшинжаргал ярилцлага авсан сэтгүүлчийг шүүхэд өгнө гэсэн бол түүний охин Т.Мөнхбаясгалан өнгөрсөн долоо хоногт аавдаа 3 өрөө байр бэлэглэсэн тухайгаа цахим хаягаараа бичжээ. Уртын дуучин Д.Түвшинжаргал энэ оны нэгдүгээр сард Ардын жүжигчин цол тэмдэгээр шагнуулсан билээ. 

МУГЖ, дуучин Т.Мөнхбаясгалангийн бичсэнийг хүргэж байна.

Image may contain: 3 people, people smiling, people standing"Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ.

Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.

Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм.

Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. 

Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье!

Хүндэтгэсэн, МУГЖ Т.БАЯСГАЛАН" гэжээ. 

Г.Ганаа

Холбоотой мэдээ: 

-Уртын дууч Д.Түвшинжаргал Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг орон гэргүй болгохоор улайрч байна - http://mongolcom.mn/read/55486

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.49.97) 2019-05-11 18:27
      • 0
      • 0

      Ямар олон гавьяат жүжигчинтэй юм бэ, монгол? Одоо энэ гавьяат, ардын энэ тэр гэсэн цол өгдөгөө болимоор юм. Баялаг бүтээгч хүмүүс өдөр шөнөгүй ажиллаж, улсд татвар төлж байна. Гэтэл эд нар эд хөрөнгөө булаацалдаад төсөвт ямар нэмэр болсон юм бэ?

      Хариулах

    • Зочин

      (182.160.36.118) 2019-05-10 09:51
      • 0
      • 0

      Цээеэ эгч ч бас дурламтгай юм шигээ

      Хариулах

    • Зочин

      (212.253.226.15) 2019-05-08 23:02
      • 0
      • 0

      Bayasgalangiin buruu bgvi ee.bvv buruutgaarai daa ene hvniig

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.14) 2019-05-08 19:54
      • 0
      • 1

      Ардын жүжигчин цол томджээ

      Хариулах

    • Zochin

      (188.22.17.30) 2019-05-08 17:58
      • 0
      • 1

      60 70 shahsan ulsdaa nertei turtei hvmvvs ner nvvree bodoj amidarmaar yum daa vr hvvhed chini adlagdana da ichmeer yum.

      Хариулах

    • Зочин

      (64.119.25.83) 2019-05-08 16:59
      • 0
      • 1

      Чимэд цээеэ юу гэж батлуулсан юм бэ? бодолтой бхгүй гэхдээ цээеэ бас л хүний амьдрал буснуулсан шүү дээ

      Хариулах