Солонгосын виз мэдүүлгийн Passport Express (A) байгууллагын үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүллээ

Twitter Print
2019 оны 05-р сар 10-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ доорх анхааруулгыг гаргажээ. Солонгосын ЭСЯ-наас хариуцлага алдсан Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх "Passport Express (A)" байгууллагын үйл ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн тул иргэд Виз хүсэхдээ тус байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулжээ.

Анхааруулгыг хүргэж байна.

1. БНСУ-ын ЭСЯ нь журмын дагуу виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага болох “Passport Express(A)” нь ажилтныхаа талаар удирдлага, хяналтанд хайнга хандан хариуцлага алдсан тул 2 сарын турш үйл ажиллагааг түр хязгаарлаж захиргааны арга хэмжээ авах болсныг мэдэгдэж байна.

- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлах хугацаа: 2019 он 5 сар 23 өдөр (Пүрэв) -7 сар 22 өдөр (Даваа)

2. Passport Express(A) нь дээрх хугацаанд визтэй холбоотой зөвлөгөө, орчуулга, визний бүртгэл зэрэг бүх ажлыг хийх боломжгүй бөгөөд зөвхөн өмнө бүртгэгдсэн пасспортын хариуг олгоно

3. Дээр заагдсан хугацаанд БНСУ руу зорчих виз мэдүүлэх гэж байгаа тохиолдолд Passport Express(A)-ээс бусад виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхийг хүсье.

Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагын жагсаалт, утасны дугаар

1.Passport Express International

(976)7777-0152

Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)

Төлөөлөн гүйцэтгэх байгууллагыг түр хаах 2019.5.23-7.22

2.Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

(976) 7012-4909

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 12А, Мика зочид буудал

3.Hang-Mong Law

(976) 11-46-3005~3007

Баянзүрх дүүргийн ойролцоо 92А байрны 304 тоот

4.Chinggis Global

(976) 7016-6177

Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

5.Mongol Namshin

(976) 7014-3332

EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

6.GH&F

(976) 7722-7700, (976) 7722-7744

Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

7.Mongol News

(976)11-31-8988

Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

8.TECKM

(976)7015-8288

Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

9.Bambai Security Service (‘18.7.27~)

7000-9696, 7000-4949

Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

10.Dido (‘18.7.27~)

7763-0000

Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.