
Пиво яагаад бор шилэнд савлагддаг вэ?
Энэ бол E290 кодтой хүнсний нэмэлт болох CO2 буюу нүүрсхүчлийн хийжүүлсэн төрлийн бүтээгдэхүүнд хамаарна.
Нүүрсхүчлийн хий нь бүтээгдэхүүний устай урвалд орсоноор нүүрсний хүчил гэх сулавтар, тогтворгүй хүчил үүсгэж хүчиллэг тохируулж, бүтээгдэхүүний нөөшлөгч болж хадгалах хугацааг уртасгаж байдаг. Энэ хүчил нарны гэрлийн шууд тусгалд амархан задардаг тул гэрэл бага нэвтрүүлэх зорилгоор бор шилэнд савладаг.
Харин кола хийжүүлсэн ундаа зэрэг өөрөө гэрэл нэвтрэхээргүй бараан өнгөтэй бол тунгалаг саванд савлаж болно.
Зөвхөн энэ ч биш, Е300 буюу бидний мэдэхээр витамин С-ийн уусмал мөн нарны гэрлийн шууд тусгалд задраад хог болдог учир мөн бор шилэнд савлагддаг. Дээхнэ үед вит С уусмалыг аптект зөвхөн бор шилтэй зардаг байлаа, одоо бол үгүй. Үүнд анхаармаар санагддаг.
Бор шил зүгээр гангараа, дизайн биш. Бүтээгдэхүүний шошгон дээр байх нарны шууд тусгалаас хол гэдэг зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй. Өөр ч биологийн идэвхит бодисууд нарны гэрэлд мэдрэг учраас тэгж зөвлөдөг хэрэг.
Хүнсний инженер О.Гал-Очир
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(77.111.246.7) 2019-09-30 09:12Урт наслаж удаан жаргаарай.
Хариулах