Мэргэжлийн хяналтын байцаагчид аа, авлигал аваад бай! Баригдсан ч шүүх хэрэгсэхгүй болгоно...

Twitter Print
2019 оны 05-р сар 08-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуйн нэгж, иргэдээс “Импортын гэрчилгээ” өгөхдөө хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн АВЛИГАЛ авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон талаар би нэвтрүүлэг хийж байсан.

Авлигалын мөнгө нь өрөөнийхөө сейфэнд багтахаа болингуут “нимгэлж ир” гээд доллар, юанаар авдаг болсон. Гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. 

Хэрэг гараад 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн ч зориуд прокурор дээр дарсаар байгаад өчигдөр шүүхийн шийдвэр гарлаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Аззаяа, Н. Баярсайхан нараас гадна хамтрагч Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын байцаагчдын хэргийг ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН гэсэн үндэслэлээр ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ.

Уг нь шинэ эрүүгийн хуулиар авлигал албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил билээ.

Энэ хэрэг илэрснээс хойш 2 жилийн хугацаа л өнгөрч байна. Шүүхээс Н.Баярсайханд 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

700 саяын авлигал аваад 10 хувьд нь ч хүрэхгүй мөнгөөр торгуулаад өнгөрөх юм бол цаашид авлигал авах байцаагчдын тоо улам олширно. Үр дүнд нь ажилгүйдэл, ядуурал гаарч, шударга бус байдал улам газар авна. Шүүх энэ шийдвэрийнхээ талаар тайлбар хийх шаардлагатай байна.

Related image

Сэтгүүлч Б.Отгон

2019.05.08

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.