Т.Артаг агсны нэрэмжит тэмцээн Увс аймагт болно

Twitter Print
2019 оны 05-р сар 08-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

"Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, 1973 оны Азийн аварга, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Төмөрийн Артаг агсны нэрэмжит чөлөөт бөхийн “Олимпийн найдвар” өсвөр үеийн олон хотын тэмцээн тавдугаар сарын 10-12-нд Увс аймгийн Биеийн тамир спортын хорооны зааланд болно.

Увс аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах тэмцээнд 2001 оноос хойш төрсөн тамирчин хөвгүүдийн 13, охидын 11 жинд өрсөлдөх юм. 

Монгол улсын Гавъяат тамирчин, 1968 оны Мехикогийн XIX олимпийн чөлөөт бөхийн анхны хүрэл медальт, Ази тивийн аварга, Дэлхийн цомын хүрэл медальт, Монгол улсын Өсөх идэр начин, чөлөөт бөхийн нэрт мастер Төмөрийн Артаг агсны хөшөөг Увс аймгийн Улаангом хотноо өнгөрсөн жил хүндэтгэлтэйгээр босгосон юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.