ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын гоцлол бүжигчин Р.Булган "Хунт нуур” балетад гоцлоно

Twitter Print
2019 оны 05-р сар 10-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булган Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 05-р сарын 12-ны өдөр тоглогдох "Хунт нуур” балетад гоцлоно.

ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын гоцлол бүжигчин Р.Булган ХБНГУ-д төрж, балетын суурийг гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшаар заалгаж, Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургууль, Пермийн Хөгжим бүжгийн дунд сургуулийг тус тус төгссөн. Сургуулиа төгсөөд Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн театрын балетын гоцлоочоор уригдаж, анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээжээ.

Р.Булган 2018 оны тавдугаар сард Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн билээ.

Мөн 2016 онд Надежда сургуулийн нэрэмжит балетын тэмцээнээс 3-р байр, 2017 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бээжингийн Олон Улсын балетын тэмцээн”, 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестиваль зэрэгт амжилттай оролцож байсан чавдарлаг балетын гоцлооч юм. 

Image may contain: 1 person, smiling, indoorБалетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг мэргэжлийн уралдаанаас сургуулийн сурагч байхдаа “Мөнгөн медаль” хүртсэн анхны монгол балетчин. Түүнийг Пермийн театрын багш нар Монголын төрж буй ирээдүйн балетын од хэмээн тодорхойлж байжээ.

Балетын гоцлооч Р.Булган нь энэ хугацаанд дараах сонгодог бүжгэн жүжгүүдийн гол дүрүүдийг бүтээжээ. 

Бүтээсэн дүрийн жагсаалт: 

1."Щелкунчик балет Маша жижиг-2007он, 2008 он, УДБЭТ
2. Коппелия балет Сванильда- 2017 он, Пермийн театр
3. "Хунт нуур" балет Одетта, Одиллия -2018 он Перм, Хятад, Ирланд
4. Корсар балет Медора-2018 он, 2019 он, Пермь
5. Рубины Солистка-2018 он, Пермь
6. Аполлон и мусагет-Каллиопа 2018 он, Пермь
7. Баядерка балет Гамзатти, 2018 он Пермь
8. Щелкунчик Мария, 2018 он Перм

ОХУ-ын Пермь хотын Театрын гоцлооч Рэнцэндоржийн Булган эх орныхоо тайзан дээр анх удаа “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээх гэж байна. Эрхэм үзэгчид та бүхнийг Монголын балетын урлагийн нэр хүндийг гадаадын улс оронд цуурайтуулж яваа эрхэм балетын гоцлоочийн тоглолыг шимтэн үзэхийг урьж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.