Бусдаас их хэмжээний хахууль авсан МХЕГ-ын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Twitter Print
2019 оны 05-р сар 07-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

Улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан МХЕГ-ын  Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болголоо.

АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Харин МХЕГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн гурван хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд 19 хүнд торгох шийтгэл оноосон гэдгийг тус шүүхийн олон нийттэй харилцах ажилтан мэдэгдлээ.

Маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс олон нийтийн анхаарлын төвд байсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (192.82.65.141) 2019-05-15 14:49
      • 0
      • 0

      илэрхий ийм хэргийг хүчингүй болгож яаж чадаж байна аа? Төр гэж байна уу?

      Хариулах

    • Зоч ин

      (122.201.21.7) 2019-05-08 10:54
      • 0
      • 1

      Ийм шүүхтэй байхад ийм л төр засаг байна шүү дээ. Ямар нэгэн аргаар сунжруулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг ангилал руу оруулчихдаг байнаш дээ. Үүнийхөө төлөө шүүх прокурорууд мэдээж авилга авсан байж таараа.

      Хариулах