Ерөнхий аудиторийн албан тушаалд Д.Занданбатын нэр дэмжигдлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 06-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр /2019.05.06/ УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөс зээл авсан нь нотлогдож, улмаар түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан юм. Тэрбээр өмнөх долоо хоногт ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгсөн билээ.

ЕРӨНХИЙ АУДИТОРТ НЭР ДЭВШИГЧ Д.ЗАНДАНБАТ НЬ:

Боловсрол:

  • 1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль

  • 1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.

Ажлын туршлага:

  • 1991-1996 онд Баянзvрх дvvргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.

  • 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч

  • 2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга

  • 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга

  • 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга

  • 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга

  • 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

  • 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

  • 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа юм.

​Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.