Оюутан залуучуудын Азийн аваргад Мон-Алтиус БТДС-ийн баг оролцоно

Twitter Print
2019 оны 05-р сар 06-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Оюутан залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд М.Өсөхбаяр захиралтай Мон-Алтиус БТДС эрэгтэй баг оролцоход бэлэн боллоо.

Манай баг 2018 оюутны дэлхийн аваргад Мексик, Чили, Туркын багийг хожиж дэлхийн шилдэг 8 багийн нэг болсон баг юм.

Мон-Алтиус БТДС-ийн багийн Ази тивийн оюутны аваргад гаргасан амжилт: 

- 2017 онд БНХАУ-д болсон ази тивийн аварга тэмцээнд дэд аварга мөнгөн медаль

- 2017 оны Оюутны дэлхийн аваргад мөнгөн медаль дэд аварга

- 2018 онд Малайз Куала Лампур хотод болсон тэмцээн. Ази тивийн аварга алтан медаль

- 2018 оны Оюутны дэлхийн аварга болж байсан. Серб улс хоёрдугаарт, Канад улс 3-р байранд орж байсан түүхтэй. 

Шинэ залуу Fiba3x3 U18 ази тивийн аваргын хүрэл медальт залуу баг ийнхүү Тайваны Куммен хотыг зорьж байна.

Тэмцээн 2019оны 5-р сарын 8-11 хооронд болно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.