Палестин-Израилийн хоорондох мөргөлдөөн ширүүсч байна

Twitter Print
2021 оны 05-р сар 14-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Израиль болон Палестины ХАМАС хөдөлгөөний хоорондох агаарын мөргөлдөөний улмаас Газын зурваст 43 гаруй хүн, Израильд 13 хүн амиа алдлаа.

Израилийн зэвсэгт хүчин лхагва гарагийн өглөө Газын зурвас руу агаараас хэдэн зуун цохилт үзүүлсэн бол ХАМАС хөдөлгөөн болон Палестины арми Израилийн Тель Авив, Беер Шева хотууд руу пуужингийн цохилт үзүүлжээ.

Газын зурваст байрлах олон давхар 2 орон сууц Израилийн агаарын цохилтонд өртөн нуржээ.

Израилийн зэвсэгт хүчнээс мэдээлж байгаагаар Израилийн сөнөөгч онгоцнууд нь ХАМАС хөдөлгөөний оффисын барилгууд, пуужин хөөргөх талбайнуудад агаараас цохилт үзүүлсэн ба ХАМАС хөдөлгөөний хэд хэдэн удирдагчийг хөнөөж чадсан гэжээ.

Улс орнууд хоёр улсын мөргөлдөөн хяналтаас гарч, нөхцөл байдал хурцдана хэмээн санаа зовниж байна. НҮБ-ын Ойрх Дорнодыг хариуцсан энх тайвны элч Тор Веннсланд өөрийн твиттер хуудаснаа талуудыг галаа даруй зогсоохыг шаардан, нөхцөл байдал дайн байлдаанд хүргэж болзошгүй байгааг анхааруулж, зөрчилдөж байгаа талуудын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэжээ. Тэрээр, "НҮБ тайван байдлыг тогтоохын тулд бүх талуудтай хамтран ажиллаж байна. Хүчирхийллээ яг одоо зогсоо." хэмээн бичжээ.

Цагаан ордны зүгээс Израиль нутаг дэвсгээрээ пуужингийн цохилтоос хамгаалах хууль ёсны дагуу бүрэн эрхтэй ч Иерусалим нь палестинчууд болон израильчуудын дундын нутаг байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас луу сөнөөгч 80 онгоц илгээж, Газын зурвастай хиллэдэг хил дээр танкуудаа байршуулаад байна. Өнгөрсөн мягмар гарагт Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст 32 хүний амь үрэгдсэн талаар мэдээлсэн бол ХАМАС хөдөлгөөний радиогоор лхагва гарагийн шөнийн 2 цагт 3 хүн нэмж амиа алдсан талаар мэлээлжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/middle-east/35-killed-gaza

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Altaa

      (203.91.117.4) 2014-04-09 14:28
      • 0
      • 0

      Enkhmunkh mungutei yum chine Mongoliin huuli tsaaz, tsagdaa uilchlehgui ee. Tsag, tsaasnii garz....

      Хариулах