Элбэгээ буруутай...

Twitter Print
2019 оны 05-р сар 06-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Буруу буруу буруу бүхэн

Бусдын буруу... гэдэг шиг аливаа таагүй явдал болгонд Ц.Элбэгдоржийг буруутгадаг гаж үзэгдэл газар авлаа. Ган гачиг, өвчин зовлон,тэр ч бүү хэл хэн нэгэн архи уусан ч Элбэгээг буруутгадаг болжээ.

Тэр үнэхээр буруу зүйл хийсэн үү? Хийсэн бол чухам юу юуг...? 

...Архигүй монгол хөдөлгөөнийг өрнүүлж, өөрөө үлгэрлэн сүү өргөж байлаа. Тиймээ энэ буруу зүйл байсан. Идээний дээж архийг үзэн ядуулж, үндэсний үйлдвэрлэлийг унагах хорон санаа агуулсан байж тун болзошгүй. Архины үйлдвэрүүдэд ажиллагсдын ард гэр бүлүүд нь бий. Олон мянган өрх хохирчээ. Магадгүй сүүний үйлдвэрээс авилга авсан байж ч болох. 

...Авлигатай тэмцэнэ гэж балайрдаг нь түүний хамгийн том буруу байсан юм. Үндэсний удирдагчаас эхлээд мөрөөрөө хэдэн төгрөг шаачихсан албан тушаалтнууд, ард түмнийхээ төлөө зориулах гээд төсвөөс хэдхэн ногоон авчихсан эх орончдыг оролдох хэрэггүй байсан. Авилгач ч гэсэн хүн. Цаана нь ар гэр, ах дүү, амраг садан нь бий. Хоолыг нь булаах гэхээр хойшоо хийсэн хэдийгээ цацаад ч болов хар ПИАР хийж л таараа. Ингэхлээр хүмүүс автахгүй яахын... 

...Шүүх хуулийн шинэчлэл хийж, хөрөнгөлөг хурандаа нартай тэмцсэн нь буруу байсаан. Хэдэн хүн халаад л оронд нь нохой шиг хэдэн хүн тавиад амар жимэр суухын оронд хуулиар бүхнийг зохицуулна гэж мунхагласан. Энэ нь олон олон хүнд таалагдаагүй. Тэд тэмцсэн. Тэрний үр дүн нь ингэж баалуулж байгаагаар нь гарч байгаа юм. 

...Шилэн дансны хууль гэж маш муухай хууль батлуулсан. Ингэснээрээ улсын нууц задлачихаж байгаа юм. Аливаа байгууллагын дарга хэдэн цаасаа хэрхэн яаж зарцуулах нь Элбэгээд хийгээд ард түмэнд падлий ч байхгүй ш дээ. Удирдах ажил хийж байгаа хүн яаж хоосон байхав гэсэн бичигдээгүй хуулийг зөрчсөн. Мөрөөрөө л чимээгүй явах байсым. 

...Ухаалаг төр, Шууд ардчилал гэсэн ямар ч даргын хилэнг бадраах үл ойлгогдох зүйлсээр оролдохгүй байсым уг нь. Дарга л бүхнийг шийддэг болохоос хэзээ л ард түмэн өөрсдөө өөрсдийнхөө хувь заяаг шийдэж байлаа. Ер нь ч тэгээд нохой засаагаа авсан хүнд янаг гэдэг шүү дээ. Ийм л энгийн логикийг ойлгоогүй хүн дээ. 

...Цөмийн зэвсэггүй энхийн бүсийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноор баталгаажуулсан. Хоёр хөрш маань энэ асуудал дээр гарын үсэг зураагүй байсныг ов мэх гаргаж байгаад зуруулчихсан. Орос цэрэг орж ирээд их сайхан байсан цаг үеийг хэзээ ч эргэж ирэхгүйгээр үгүй хийсэн нүгэлтэн. Биднийг дотроо зодолдвол хятадууд ч орж ирэх боломжгүй болгосон. 

...АСЕМ гэж шал тэнэг юм хийсэн. Тэр болгон улс орнуудад олдоод байдаггүй юмыг манай энэ яахаараа олоод ирдэг байнаа. Бодвол хошгоруулж байгаад зөвшөөрлийг нь авчихсан байх. Дэлхийн улс орнууд биднийг мэдлээ гээд яахын. 

...Ах захаа хүндлэх ёсыг зөрчсөн. Учир юун гэвээс Орос ахын Путин гуай, өмнөд хөршийн Си дарга хоёрыг хажуудаа зогсоож бааварлаад л... Ер нь даруухан л байх хэрэгтэй ш дээ. Бас дээрээс нь төвийг сахина ч гэх шиг. Орос ахтай муудалцаад байгаа Америк руу нударга зангидах ёстой байсым. 

...Хэл устай, цэцэн мэргэнээрээ их гайхуулнаа. НҮБ-ийн индэр дээр дээлтэй гарч англиар илтгээд л... Оростой нь оросоор яриад л... Харвард төгссөнөөрөө гайхуулаад байдымуу, хайшаа юм. 

...Эрдэнэтийн 49 хувийг Оросоос авчирахад их үүрэг гүйцэтгэсэн гэж байгаа. Төрд өгөх ёстой юмыг хувьд авахыг дэмжиж байдаг, гүй ээ мөн тэнэг хүн. Шударга сайд өөр хэн ч байсан хүүдээ хэдэн цаас олоод өгчихдөг саалийн үнээг харамлаж байдаг. 

...Хамгийн тэнэг нь төрсөн үрээ дайны голомттой өмнөд Судан руу явуулдаг мулгуу эцэг өнөөдөр байна уу. Түүний оронд ГОК-ын захирал руу яриад хүүгээрээ шахаа хийлгэж байх ёстой бхгүй юу. Хүү нь элчин сайд болох нь бүү хэл зүгээр л гүйж явдаг. Ийм эцэг байх уу та минь ээ...? Хүүгээ эрхлүүлдэггүй хүн биднийг...?! 

Ийм л их буруу юм хийж дээ, энэ хүн. Олон олон буруу юм хийснийг нь та нар мэдэхээс хойш...

"Дашийн Бямбасүрэн" хэмээх хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.5) 2019-05-06 20:35
      • 0
      • 0

      Зөв Эбэ хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү

      Хариулах

    • Jiriin Irgen

      (107.77.94.34) 2019-05-06 14:52
      • 0
      • 0

      Ystoi goyo heljee ingej urviugaar n bichvel hiisniig n oilgoj magadgyi bolchihson hymyysiig oilgotol tailbarlaj dee Bayrlallaa

      Хариулах