Хамгийн анх ганцхан эс л байжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 06-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Японы бага, дунд сургуулийн сурагчдад зориулан унших, үлгэр хэлбэрт оруулан бичсэн шинжлэх ухааны зохиолын номноос орчуулан бичлээ.

Хамгийн анх ганцхан эс л байжээ

Хүмүүс болох бидний, нэг хүний бие нь ойролцоогоор 37 их наяд эсээс бүрдэж байдаг хэдий ч хамгийн анх хүн нэг л эс байжээ. Тэгвэл тэр нэг эс үүсэн бүрэлдэж, өсөн хөгжиж том болоход ямар үлгэр байх бол оо.

Эмэгтэйн өндгөн эс, эрэгтэйн эр бэлгийн эс

Та бид хэн маань ч ялгаагүй ээжийн гэдсэн дотор байхдаа хамгийн анх нэг л эс байх үеийн үлгэрээс эхэлнэ. Энэ нь хүүхэд бүр ураг гэж нэр авахаас хамаагүй урьд үеийн түүх бөгөөд хамгийн анхны нэг эсийг нь үр тогтсон өндгөн эс гэнэ. Үр тогтсон өндгөн эс гэдэг нь ээжийн өндгөн эстэй аавын эр бэлгийн эс нийлж үүсдэг эс юм. Энэ орчлонд өөр хаана ч байхгүй дахин давтагдашгүй, гайхамшигт ганц эс юм шүү дээ.

Эмэгтэй хүний биед өндгөвч гэх эрхтэн байдаг ба энэ эрхтэн нь өндгөн эсийг бий болгох эх үүсвэрүүд маш олноор унтаж байдаг байна. Энэ өндгөн эсийн эх үүсвэр нь угаасаа эмэгтэй хүний биед байж, хэдэн арван жилээс хэдэн арван жил хүртэл боловсорч, тодорхой хугацаа нь болохоор унтаж байгаа эсийн эх үүсвэрээс нэг сард нэг ширхэг эс сэрж өндгөн эс болдог. Өндгөн эс нь өндгөвчнөөс гарч өндгөвч, умайг холбосон үр дамжих хоолой уруу шилжин явдаг юм. Эмэгтэй хүн бол бүх амьдралдаа ойролцоогоор 500 ширхэг өндгөн эсийг өндгөвчнөөс гарган үр дамжуулах хоолой уруу явуулдаг.

Харин эрэгтэй хүнд төмсөг гэх эрхтэн байх ба энд эр бэлгийн эс бий болж байдаг эрхтэн юм. Эр бэлгийн эс нь өдөр бүр шинээр үүсэн бий болж тэр нь хоногт 30 сая хүрдэг байна. Өндгөн эстэй харьцуулбал эр бэлгийн эсийн тоо нь харьцангуй олон байна. Үүний шалтгаан нь эдгээр эр бэлгийн эсийн шилжиж явахдаа маш хэцүү бэрх, урт замыг туулдагтай холбоотой юм.

Эр бэлгийн эсүүд нь эрэгтэйн биенээс үсрэн гараад эмэгтэй хүний бие үрүү ордог ба ингэж орохдоо маш олноороо хэдэн тэр бумаар яригдах тоогоор зэрэгцэн гардаг гэнэ. Ингэж гарахдаа хагас нь гарангуутаа үрэгдэж үхдэг байна. Цаашилбал, эр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүний биед ороод умай уруу орохыг эрмэлзэх ба умайн амсар нь маш нарийн давчуу тул орж чадахгүй байх эр бэлгийн эсүүд нь их байдаг. Яаж ийгээд умай уруу орж чадсан эр бэлгийн эсүүдийг хүлээж байгаа зүйл нь дайралт юм.

Яагаад гэвэл эр бэлгийн эс бол эмэгтэй хүний бие талаас үзвэл гадны биет юм. Гадны биет гэдэг нь өвчин үүсгэгч бактери, вирус бөгөөд хүний бие нь эдгээр өвчин үүсгэх гадны биенээс хамгаалан тэмцэх тогтолцоотой байдаг. Иймээс эр бэлгийн эс нь умай уруу ормогц гадны бие учир дайралтанд өртөн тэмцэж нэг хэсэг нь ялагдан үхдэг байна.

No photo description available.

Дайралтанд өртөн тэмцэн тулалдаж тэсэж үлдсэн эр бэлгийн эсүүдийн дараагийн явах зам нь өндгөн эс байгаа өндгөвч, умайг холбосон үр дамжих хоолой уруу чиглэх юм. Гэтэл энэ зам нь бас тийм ч амархан биш юм, учир нь өндгөвч нь умайн баруун талд нэг, зүүн талд нэг байх тул өндгөвч, умайг холбосон үр дамжих хоолой ч бас баруун, зүүн талд нэг 1 байна. Тэгэхээр аль талын өндгөвч, умайг холбосон үр дамжуулах хоолойд өндөгөн эс шилжиж ирсэн байгааг мэдэхгүй тул андуурч явсан эр бэлгийн эс нь өндгөн эстэй учрахгүй юм.

Энд бол эр бэлгийн эсийн хурд, хүч зэрэг нь огт хамаагүй бөгөөд өндгөн эстэй учрах нь хувь заяа төөрөг тавилан юм.

Зөвхөн, зөв тал уруу нь чиглэлээ олж өндгөн эсийн ойрхон ирж чадах эр бэлгийн эс нь хэдэн зуун ширхэг байдаг. Угаасаа хэдэн тэрбум ширхэг эр бэлгийн эсээс хэдэн сая, хэдэн саяаас хэдэн зуун ширхэг болж хоргодсоор түүнээс зөвхөн ганц эр бэлгийн эс нь өндгөн эстэй нийлдэг юм. Тэгвэл өндгөн эсэд ойртож ирсэн хэдэн зуун эр бэлгийн эснээс өндгөн эсийг бүрхэх зузаан ханыг нэвтэлж чадсан зөвхөн ганц эр бэлгийн эс л хамгийн оргил эс юм.

Image may contain: text

Нэг эсээс хязгааргүй олон эс болох зам

Өндгөн эс, эр бэлгийн эстэй нийлмэгц үр тогтолт бий болно. Энэ агшинаас эхлэн хүний амьдрал эхэлнэ. Өндгөн эс нь эр бэлгийн эстэй нийлэн ойролцоогоор 24 цаг болсны дараагаар хуваагдал эхлэнэ. Үр тогтсон өндгөн эс гэсэн нэг эс нь хуваагдан 2 эс болно. Үр тогтсон өндгөн эсийн хуваагдал нь дахин давтагдан хуваагдаж 2 эснээс 4 болон, 4-өөс 8 болон, 8-аас 16 болон... нэг нэг эс нь хэмжээ нь улам улам жижиг болон ялгагдахгүй олон болно. Ингэсээр нэг долоо хоног болох хооронд умайд ирнэ. Үр тогтсон өндгөн эс нь хуваагдалаа давтан хийнгээ шилжсээр байдаг юм. Умайд шилжин ирсэн эсийн бөөгнөрөл нь умайн хананд наалдан, нэгдмэл бие болно. Энд ураг өөрөөр хэлбэл хүүхэд бүрэлдэн бий болно. Бөөрөнхий эсийн бөөгнөрөл нь улмаар нэг хэсгээс нь зүрх, нэг хэсгээс нь нүд гэх мэт үүсэн бий болно. Өндгөн эс үр тогтсоноос хойш 4 долоо хоногийн дараа урагийн зүрх цохилж эхэлдэг.

Хүн ингэж бидний нүдэнд үл үзэгдэх орчинд үүсэн бий болж, бүрэлдэн тогтож, нандигнан хайрлагдаж, аавын эр бэлгийн эсүүд тэмцэлдэн бартаат хол зам туулсантай адил ээжийн биеийг хэдэн өдөр, хэдэн цагаар өвтгөн байж төрөн, хорвоо дэлхийтэй золгодог учиртай гэнэ. Хорвоод хүн болж төрөх нь асар их хувь заяа төөрөг гэж өвгөд ч бас хэлдэг дээ. Хэрэв та хэний ч бай бяцхан үр хүүхдэд муу зүйл хийж хүчирхийлж, доромжилж байгаа бол тэд маань зүгээр нэг энэ хорвоод ирээгүй их учрал ерөөлөөр ирдэг болохоор тэнгэр бурхан таныг гэсгээн шийтгэх нь бас л их ойрын хүнд хувь тавилан байх нь ээ.  

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Анагаах ухааны доктор, Inbound Japan.Co.Ltd 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.