3000 уртын дуучдыг нэгтгэсэн ардын урлагийн наадам болно

Twitter Print
2019 оны 05-р сар 05-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуунд ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам хийхээр товложээ. Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдох энэхүү наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох аж.

Их Газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газар байгалийн тогтоцийг ашиглан задгай театр байгуулсан бөгөөд энэ нь  Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр гэгддэг.

Image may contain: cloud, sky, outdoor and nature

2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

Image may contain: cloud, sky and outdoor

Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөр юм.

Image may contain: one or more people, sky and outdoor

Зургийг Ц.Мөнхбаяр

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.