Элэгний Д буюу дельта вирус нь хүний элэгний вирусуудийн хамгийн хүнд хэлбэр нь юм

Twitter Print
2019 оны 05-р сар 19-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Элэгний В вирустэй хүмүүс Д буюу дельта вирусийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй.

Элгийг гэмтээдэг А, В, С, D, E, F, G. TT, Sin гэхчлэн 10 гаруй вирус бий. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е юм. Харин С, В, Д вирусийн халдвар архагшидаг мөн өргөн тархалттай байга.

Хүний элэг гэмтэж, ажиллагаагүй болбол эрүүл мэндэд ямар өөрчлөлт гардаг вэ?

Хар үгээр хэлбэл элэг нь хүний биеийн цэвэрлэх байгууламж юм. Хорыг шүүж, цусыг цэвэршүүлдэг, бодисын солилцоонд гол үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Элэг гэмтэж, ажиллагаагүй болбол хүний бусад эрхтэнүүдийн үйл ажиллагаа доголддог, хүн амьд байх бололцоогүй шүү дээ.

Элэгний өвчлөлийн гол шалтгаан нь юу вэ?

Гол шалтгаан нь элэгний вирус! Монголчууд байгаль нь хортойдоо эсвэл ус нь хортойдоо, учиргүй их мах иддэгтээ ингээд элэгний хорт хавдар, хатуурлаар нас бараад байгаа юм биш шүү дээ. Хавдар судлалын үндэсний төв дээр хийсэн судалгаагаар 100 хүн элэгний хорт хавдар, хатууралтай байхад, тэдний 90 нь элэгний вирусийн архаг халдвартай байгаа юм. Вирустэй хүн архи уувал бүр гамшиг болох нь тодорхой.

Элэгний вирус гэж ер нь юу юм бэ. Халдвар нь хэрхэн илэрдэг вэ?

Элэгний вирус бол хүний биед байх ёсгүй, маш жижиг хэмжээтэй амьд биет. Хүний биед цусаар дамжиж ороод элэгний болон бусад эсийг гэмтээдэг вирусууд байгаа юм. Элэгний вирусийн халдвар нь зарим тохиолдолд цочмогоор мэдрэгддэг. Гэхдээ ихэнх тохиолдолд юу ч мэдэгдэхгүй нууцлагдмал байдлаар халдварладаг. Монгол Улсад 400 гаруй мянган хүн элэгний вирусийн архаг халдвартай байна.

Сүүлийн үед элэгний дельта вирусийн халдвар өндөр тархалттай байна гэж яриад байгаа. Дельта вирус гэж ямар халдварыг хэлээд байна вэ?

Элэгний Д буюу дельтагийн нь хүний элэгний вирусуудийн хамгийн хүнд хэлбэр нь юм. Өөрөөр хэлбэл, хамгийн хурдан хугацаанд элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдэг. Д нь согогтой вирус учраас зөвхөн В вирусийн архаг халдвартай хүмүүст л халддаг. Тиймээс В-гийн халдвартай хүмүүс дельта вирусийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. Харамсалтай нь, элэгний Д вирусийн эсрэг эмчилгээ муу байна.

Элэгний В, С вирус, хорт хавдрын идэвхжилийг зогсоож эмчлэх боломжтой.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.