Хөл рүү дагаж өвдөх нь ямар шалтгаантай вэ?

Twitter Print
2019 оны 08-р сар 01-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Гуя, шилбэ болон хөлийн тавхай руу чилж бадайрах, булчин чангарах, шөрмөс татах, хатгаж өвдөх зэрэг нь доорхи шалтгааны улмаас үүсч болно:

• Нурууны сүүлийн нугаламуудад суулт өгч хөлийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн судас шахагдах

• Аарцаг ясны гажилт үүсч зөрүү орсноор 2 хөлөнд ирэх жингийн ялгаа үүсэх /гутлын өсгий элэгдэх, хөлөө чирэх, өмдний шуумаг дээр, доор болох зэрэг шинжүүдээр хөлөнд зөрүү орсоноо мэдэж болно/

Бариа засал нь чангарсан булчин шөрмөсийг суллаж, мэдэрлийн судсийг чөлөөлж, хөлний зөрүүг тэгшилж өгдөг бөгөөд хүндэрч даамжирхаас нь өмнө засаж өгдөг давуу талтай.

Иймэрхүү үед хүмүүс өвчин намдаах эм тариа хэрэглэснээр өнгөцхөн өвдөлтийг намдааж цаад өвчинийг хүндрүүлэх нөхцөлийг бий болгодог.

Өвчнийг оношлуулж эмчлүүлэхгүй удаан хугацаанд явснаар өвдөлт даамжирч доод мөч мэдээгүй болох хүртэл хүндрэл үүсч болзошгүй тул дээрхи шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүулэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Гандан Мед эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Амгалантөгсбаатар

      (112.72.11.101) 2019-06-13 11:29
      • 0
      • 1

      аарцгаар өвдөж хөл хүчгүй болж гүйхэд хөлийн шилбэний яс янгинаж өвдөөд байх юм.шалтгаан

      Хариулах