Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Тайландыг зорилоо

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг Тайланд улсад ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтын бэлтгэлээ базаахаар хилийн дээс алхлаа.

"Талын хөх чононууд" Тайланд улсад Брунейн халуун цаг агаарт дасах бэлтгэлийг 05-р сарын сүүлч хүртэл хийнэ. Нэгдсэн бэлтгэл хийж, хэд хэдэн нөхөрсөг тоглолт хийгээд 05-р сарын 30-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.

06-р сарын 06-нд Брунейн багийг МХБХ-ны талбайд хүлээн авч тоглоод 06-р сарын 11-нд зочлон тоглолт хийх юм.

Манай шигшээ багийн очих Брунейд одоо 30 хэмийн халуун байгаа учраас Тайландад хийх бэлтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй билээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.