Охин хүүхэд ээжийн ХАМГИЙН ХАМГИЙН...

Twitter Print
2020 оны 12-р сар 12-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Охин хүүхэд цэцэг шиг үзэсгэлэнтэй, эмзэг, сэтгэл булаам, мэдрэмтгий нарийн нямбай байдаг, тэд өөрийн гэсэн татах хүчтэй. Тэдний өсөж торних нь эхийн хайр, түүнийг ойлгох зэрэгтэй салшгүй холбоотой.

Эх болон охин хүүхэд ижилхэн эмэгтэй гентэй гэдгээс шалтгаалан адилхан бие физиологи болон сэтгэл зүйн зам туулдаг учраас эхийн анхаарал халамж түүнийг илүү боловсруулдаг. “Охидыг хангалуун өсгөх” нь ээжээс илүү их анхаарал халамж, ойлголт шаарддаг. “Охин хүүхэд нь ээжийн хайртай дулаан дээл” гэсэн өгүүлбэрийн утга нь охин хүүхэд зөөлөн дулаан, халамжтай, ээжтэйгээ харилцан ойлголцдог, ээж нь охиныхоо нүдийг хараад л сэтгэл санаа бүхнийг ойлгодог гэсэн үг. Охин нь хошуугаа цорвойлгон эрхлэх тэр мөчид ээж нь зөөлөн дулаан, түүнд итгэж найдаж буйд сэтгэл ханан ээж, охин хоёрын дотно харилцааг мэдэрч байдаг.

Эцэг хүүгийн харилцаатай харьцуулахад ээж охины харилцаа илүү дотно байдаг. Энэ дотно харилцаа охиныг өсөж томроход сайн нөлөөтөй. хоорондоо дотно ээж охины харилцаа нь охинд харилцааны туршлага болж түүний дотно мэдрэмжийг хөгжүүлэн, сэтгэл санааны дэмжлэг болдог. Охин хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээг хангах үүргийг ээжээс нь илүү сайн гүйцэтгэж чадах хүн байдаггүй. Ээж охин хоёр адилхан эмэгтэй хүн тул ээжээсээ үлгэр дууриалал авч энэ дундаас өөрийгөө олдог. Доорх түүхээс эхийн хайр, охиноо ойлгох зэрэг нь хүмүүжилд хичнээн чухал болохыг харж болно.

СУРГАМЖИТ ТҮҮХ

Адел болон Агнесс нар урьд нь нэг ангид сурдаг байсан ба байнга хоёр биенийхээрээ зочлон тоглодог байж. Гэтэл нэг өдөр Агнессын ээж Аделын ээж Барбара руу залган ихэд ууртайгаар “Чи охиноо сайн хүмүүжүүлж харж хандаж чадсангүй, танай охин ийм муу хүмүүжилтэй байна гэдэг чи ээжийн үүргээ муу биелүүлсэн гэсэн үг” гэж хэлэв. Барбара ихэд гайхсан боловч уурласангүй харин Агнессын ээжийг тайвширсны дараа шалтгааныг нь асуув. “Бид амралтын өдрөөр гадагшаа явж амарчихаад ирэхэд манай угаалгын өрөөний цонх онгорхой, газраар дүүрэн өндөг хагалчихсан тэр нь муудчихсан муухай үнэртэй болсон байсан” гэв. Барбара бас л ойлгосонгүй “Энэ бүхэн манай охинтой ямар хамаатай юм” гэж асуув. “Танай охины найз залуу саяхан охиноос чинь салаад миний охин Агнесстай болзож эхэлсэн. Үүнээс болоод охин чинь Агнессыг хорлож эхэлсэн.

Энэ бүхнийг тэр хэдэн найзуудаа дагуулан ирж хийсэн байсан”, гэж яриад түүний хоолой дахиад л өндөрсөөд эхлэв. Барбара охиныхоо сүүлийн хэдэн өдрийн байдал үйл хөдлөл зэргийг бодоод энэ бүхнийг охин нь хийсэн гэдэгт итгэж эхлэв. Тэгээд “Эхлээд би түүнтэй ярилцаад дараа нь танд юу болсон тухай яръя, танаас уучлал хүсье” гэж хэлэв. Барбара ихэд уурлан, охиноо ийм ухамсаргүй байсан гэдэгт итгэхгүй байсан ба түүнийг сайтар зэмлэнэ гэж шийдэв. Удалгүй Адел гэртээ ирсэн ба сэтгэлээр их унасан шинжтэй байв. Барбара зочны өрөөндөө түүнийг хүлээж байгаад охиноо хартал тэр охиноо сэтгэлээр унасан байхыг хараад санаа зовон түүнээс асуув. “Адел аа, Агнессын ээж надруу утасдсан, тэр их уурласан байсан. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Яг юу болоод байгаа юм бэ, надад хэлж болох уу? Чи тэдний байшин руу өндөг шидээ юу?” гэж асуув. “Үгүй ээ ээжээ” хэмээн Адел эрс үгүйсгэсэн боловч сэтгэлээр унасан байгаагаа нууж чадсангүй. Барбара энэ бүхнийг анзаарсан боловч Аделийн талд орж түүний нүдэн дээр Агнессийн гэр лүү утасдан “Чи миний охиныг хэлмэгдүүлж байх шиг байна, тэр ийм зүйл хийх ёсгүй, чи энэ бүхнийг Адел хийсэн гэж гадуур ярихаа болиорой, бас миний охиноос уучлал гуйгаасай гэж хүсч байна, яагаад гэвэл .....” гэж хэлж эхлэв.

Барбара нухацтайгаар царайлан ярингаа охиныхоо зүүн дээр суусан мэт сандарч байгааг ажиглаж байсан ба түүнийг өөрөө буруугаа хүлээгээсэй гэж хүсч байв. Адел ээж нь түүнийг өмөөрч байгаад баяртай байсан боловч ээж нь худлаа ярьсан охиноо өмөөрч байгаад санаа зовж байв. Түүний сэтгэл ээж нь түүнийг сайн загнаснаас ч илүү шаналж байв. Эцэст нь Адел ээж рүүгээ дөхөн түүнтэй ярилцах хэрэгтэй байна гэж анхааруулахад Барбара утсаа даруй тавьж түүний ам нээхийг хүлээн суув. Адел уйлж эхлэхэд Барбара юу ч дуугарсангүй, охин үнэнээ хэлж энэ бүгдийг хүн дагуулж очиж хийсэн гэдгээ хүлээв. Өөрийнх нь найз залуу Агнесст сайн болсноос болж энэ бүхнийг хийсэн гэв. Охиныхоо шаналж байхыг хараад Барбара ч бас уйлж эхлэв. Энэ нь Аделын бурууг улам мэдрүүлэх шиг болов.

Уг нь түүнийг сайн загнах байх гэж бодож байсан боловч ээж нь тэгсэнгүй. Ээж охин хоёр харилцан бие биенээ аргадан тайвширч Барбара өөрт тохиолдож байсан иймэрхүү түүхээсээ ярьж эцэг эх байхын хэцүүг тайлбарлаж өгөв. Эцэст нь Барбара “Үр хүүхдээ ямар нэгэн эрсдлээс хамгаалахын тулд эцэг эх нь хэнтэй ч маргалдахад бэлэн байдаг, гэвч энэ бол ухаалаг хэрэг биш байдаг тул хүүхэд энэ бүгдийг өөрөө даван туулж түүнээс хэрэгтэй зүйлээ суралцсан нь дээр байдаг” гэв. Адел эхийн хайр, өөрийн буруу зэргийг ухамсарлан алдаагаа засах зориг орж Агнессын ээж рүү утасдан уучлал гуйж алдаагаа залруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Агнессийн ээжийн уур гарч тайвшран “ Чиний уучлалыг хүлээн авлаа” гэв. Адилхан эмэгтэй ген нь ээж, охин хоёрыг олон ижил талтай болгодог.

Жишээ нь, цайлган, зөөлөн сэтгэлтэй гэх мэт. Эх хүний охиндоо өгдөг зүйл нь хайр энхрийлэл байдаг. Түүнчлэн ээж, охин хоёр маш ойр дотно байдаг ба тэдэнд адил зүйл тохиолдоогүй байсан ч сэтгэл зүй, оюун санааны хувьд төстэй байдаг. Иймээс ч ээж нь охиноо маш сайн ойлгодог ба охин нь ч ээж нь ч бие биеээ ойлгож хайрлаасай гэж хүсдэг. Ойр дотно байдаг эх, охины харилцаа охинд дотно мэдрэмжийг хөгжүүлэхэд сайн талтай төдийгүй түүнд сайн сайхныг мэдрүүлдэг. Охин хүүхдийн хувьд эмэгтэй ген бусадтай нөхөрлөх, дотно харилцаа үүсгэх зэрэгт дуртай болгодог. Охид хүмүүстэй харилцахдаа илүү их сонирхолтой ханддаг ба тэдний хоорондын дотно харилцаа нь дэмжлэг байгаа гэдгийг мэдрүүлж байдаг. Эхлээд харилцаж үзээд дараа нь яахаа шийдэх нь эмэгтэй хүүхдийн дадал зуршил. Охин хүүхэд ээжтэйгээ харилцах харилцаанаас нийгэм болон бусадтай харилцах хамгийн сайн аргыг сурч авдаг. Охин хүүхэд бие даасан хувь хүнийг бий болгох хэрэгтэй байдаг бөгөөд энэ бүхэн өдөр тутмын нарийн төвөгтөй харилцаанаас ялангуяа ээж охины харилцаан дунд бий болдог.

Охин ээжтэйгээ нэг хүйстэй учраас гэр бүлийн амьдралд зайлшгүй тохиолдох маргаан эндүүрэл зэргийг шийдвэрлэхэд тустай. Охин хүүхэд багаасаа ээжийнхээ үйл хөдлөлийг анхаардаг, ээжийх нь үйл хөдлөл эмэгтэйчүүдийн ертөнцийг тэдэнд илэрхийлж байдаг. Ээжийгээ харж эмэгтэйчүүд ямар байх ёстойг мэдэж авдаг. Охин нь том болоод эхтэйгээ адилхан болох эсэхэд, ээж нь түүнд нөлөөлж байгааг харахад ойлгомжтой байдаг. Өөртөө итгэлтэй охин өөртөө маш итгэлтэй ээжтэй байдаг. Охиндоо яг тохирсон зөв хандлагаар ханддаг эх өөртөө итгэлтэй байдаг, тэр тодорхой амьдралын зорилготой, анхаарлаа хандуулах үзэл санаатай байдаг. Хамгийн чухал нь охиноо өөрийнхөө биелүүлж чадаагүй зорилго мөрөөдлөө биелүүлэхийг шаардахгүй, бүх сэтгэл хөдлөл, үзэл санаагаа түүнд тулгахгүй байх хэрэгтэй. Тэдний хайр цэвэр ариун байх ёстой. Эх, охины харилцааны хөгжил өөр өөр үе шатуудтай. Бага байхад эх нь түүнийг ойлгон өөрийнхөө ертөнцийг олж авахад нь туслах хэрэгтэй байдаг.

Өсч том болох үед эх хүн хүүхдийнхээ балчир байхад гээсэн чадвар увдисыг хайж эхэлдэг ба харин энэ үед охин нь ээжийгээ гадуур ямар ажил, үйл ажиллагаанд оролцдог зэргийг сонирхож эхэлдэг. Өсвөр насандаа охин олон зүйл суралцдаг, энэ үед охин ээж хоёрын харилцаа гүнзгийрэн амьдралын туршид үргэлжилдэг ба насанд хүрсний дараа ч эх, охин хоёр дотно харилцаатай үлддэг. Охин нь ээж болсны дараа тэд ээж, охин гэсэн харилцаанаас эн тэнцүү найзын харилцаанд шилждэг байна. Ерөнхийдөө ээж нь охиныхоо сэтгэл санааг маш сайн ойлгодог ба өөрийнхөө ойлголтод тулгуурлан заавар зөвлөгөө өгдөг. Ийм эх, охин амархан найзын харилцаатай болдог төдийгүй үргэлж эв найрамдалтай байж, сайн ойлголцож бие биеэ дэмждэг байна.

Эх сурвалж: Та охинтой бол заавал уншаарай ном, Бүлэг - 6

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.