Дорноговь аймаг байгуулагдсан түүхэн нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 30-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.

Сайншанд хотоос зүүн зүгт саахалтын зайтай довтолгож морь барианы газрын хамгийн наад талын овоон дээр гарч дурандахад хүнд даацын машинууд  өөд уруугүй холхино.

Аварга дугуйнаас үсэрсэн шороо тэнгэрт хөөрч хээрийн салхитай дэгдэн сарних. Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, БХЯ-ны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ.

Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Төмөр бетон гүүрийн ажил 70 гаруй хувьтай

Төмөр зам дээгүүр барьж буй бетонон гүүр 16 метрийн урттай бөгөөд гүйцэтгэл 70 гаруй хувьтай. Гүүр нь  газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн авто замтай холбогдох төдийгүй дээгүүр нь зорчих авто машины Сайншанд руу орох, гарах болон босоо тэнхлэгийн төв магистрал замтай холбогдох гарцыг ч тодорхой зааж өгчээ.

Харин  доогуур нь нефть үйлдвэр рүү зорчих галт тэрэгний төмөр замыг барьж байна.

Хүнд даацын тусгай зориулалтын авто зам

Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21.1 км урттай. Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто замын хэсэг болох боломжтой юм. Замыг БХЯ-ны 7780 дугаар анги 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.  Авто замын үндсэн үзүүлэлтийг сонирхвол,

1.Тооцоот хурд 60 км/цаг

2.Гол зам 16.36 км

3.Авто зогсоолын талбай 350 метр

4.Салаа зам 743 метр

5.Далангийн өргөн 15 метр зэрэг тоон үзүүлэлтийг албаныхан өгсөн. Авто замын хучилт нь таван см дунд ширхэглэлийн асфальт бетон хучилттай, 20 см цементээр бэхжүүлсэн суурийн үечлэлтэй байх ба суурийн доод үе нь 30 см байхаар төлөвлөжээ.

Харин авто замын далан суурь, хучилт хиймэл байгууламж  болон тоноглол нь асфальт бетон хучилт,  цементээр бэх