БЗД-ийн 26 дугаар хороонд 15 давхраас хүн унаж нас барсан хэрэг гарлаа

Twitter Print
2021 оны 03-р сар 19-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагад хоёр дуудлага ирсэн. Тодруулбал, өнөөдөр 12:24 цагт "15 давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна" гэж ирсэн бол 3 минутын дараа буюу 12:27 цагт "Үсэрчихлээ" гэсэн дуудлага ирсэн байна.

Амь хохирогчийг тогтоох хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа" хэмээв. 

А.Анар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.