2019 оны 04-р сар 28-нд 16:42 цагт

МУГЖ Н.Чулуунхүү - Заллага

Айраг байна уугаач ээ

Аятай байна өнжөөч ээ

Агсал байна эмээллээч ээ

Ах дүү нараар минь орооч ээ 

 

Агсал байна эмээллээч ээ 

Ах дүү нараар минь орооч ээ 

 

Сөлтэй байна ирээч ээ

Сөн хундагаа түшээч ээ

Шүлэг найраг аа хэлээч ээ

Шүүдэрт талаар минь хэсээч ээ

 

Шүлэг найргаа хэлээч ээ

Шүүдэрт талаар минь хэсээч ээ 

 

Мандах нарнаар буугаач ээ

Манай голоор айлчлаач ээ

Манараад байна өнжөөч ээ

Маргадын гялаанаар мордооч ээ

 

Манараад байна өнжөөч ээ

Маргадын гялаанаар мордооч ээ

 

Агсал байна эмээллээч ээ

Эмээллээч ээ

Ах дүү нараар минь орооч ээ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.