Монголын 33 говь уйлж байна /Цуврал-3/

Twitter Print
2019 оны 04-р сар 28-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Страто" компани Өмнөговьд хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан байна

Олон уурхай ажилласнаас Өмнөговь аймаг усны хомсдолд орж, газрын гүний усаа уурхайд ашиглуулахыг хориглосон ИТХ-ын тогтоол хүртэл гараад байгаа. Харин Өмнөговийн нүүрсийг өөр аймагт зөөж авчран угааж боловсруулах ажил эрчимжлээ. Тавантолгойгоос олборлосон “Эрдэнэс 5 толгой”-н нүүрсийг 400 км сайжруулсан шороон замаар тээвэрлэж, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд боловсруулан БНХАУ-руу экспортлох үйлдвэр баригдсан талаар би өмнө нь мэдээлсэн. “Страто” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани юм байна.Тус компани Шивээговь суманд малчдын өвөлжөө хаваржаа , бэлчээр дайруулан сайжруулсан зам тавьж нутгийнханы эсэргүүцэлтэй тулгараад байгаа бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ч мөн хууль бус үйл ажиллагаа явуулж байжээ. Цогтцэций суманд зам барих карьерийг ямар ч зөвшөөрөлгүй ашигласнаас гадна холбогдох эрх бүхий газруудаас замын маршрут батлуулаагүй, замын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй сайжруулсан шороон зам барих ажлыг эхлүүлсэн байжээ. 

Эрдэнэс 5 толгойгоос ачсан нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд авчрахын тулд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн 3 аймгийн олон сумдын нутаг дайруулан зам барина. Замын маршрут аймаг дамжсан бол Засгийн газраас зөвшөөрөл авах хуультай. Гэвч дээрхи зөвшөөрлүүдийг аваагүйгээс гадна уг замаар тээвэрлэлт хийх зөвшөөрөлгүй байжээ. Иймээс өнөөдөр “Страто” компаний Цогтцэций суманд явуулж байсан дээрхи хууль бус үйл ажиллагааг Өмнөговь аймгийн нэгдсэн шалгалтаар зогсоожээ. 

Image may contain: sky, outdoor and nature

Өмнө нь Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайт хүртэл 200 гаруй км шороон замаар тээвэрлэснээр говийн байгаль орчин, эко системд нөхөж баршгүй хохирол учруулсан. Одоо Тавантолгой-Шивээговийн хооронд 400 км сайжруулсан гэх шороон замаар хүнд даацын машинууд нүүрс тээвэрлэснээр цөлжиж буй говийн экологид ямар хохирол учруулж, зам дагуух сумуудын хэдэн малчныг амжиргааны эх үүсвэрээс нь салгахыг тооцсон тооцоолол манай төрд байна уу? Сайжруулсан замаар тээвэрлэх нэртэй ч хажуугаар нь хэдэн арван км үргэлжлэх шороон зам гаргадаг нь бичигдээгүй хууль. 

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх мөнгө олохоос чухал шүү! “Хэнийг ч амжиргааны эх үүсвэрээс нь салгаж үл болно” гэсэн НҮБ-ын тогтоол хүртэл бий гэдгийг сануулья. Эрх нь зөрчигдсөн малчдын, иргэдийн үгийг дамжуулсныхаа төлөө би шүүхэд очиход бэлэн гэдгээ дарамтлаад буй компаний нөхдөд хэлчихье!

Зураг дээр: “Страто” компаний Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хууль бусаар түгээмэл тархцтай ашигт малтмал олборлож байгаа болон зөвшөөрөлгүй зам барьж байгаа нь .

Сэтгүүлч Б.Отгон

2019.04.26

Холбоотой мэдээ:

Монголын 33 говь уйлж байна /Цуврал-1/ - http://mongolcom.mn/read/55342

Монголын 33 говь уйлж байна /Цуврал-2/ - http://mongolcom.mn/read/55359

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.