Эзэнт гүрний билэгдэл хаадын титэм

Twitter Print
2021 оны 12-р сар 12-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Аливаа улсын эзэн хаадын тэргүүндээ залсан титэм төр ёсны билэг тэмдэг болоод зогсохгүй тухайн үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын нэгэн тод илэрхийлэл байдаг билээ.

Хаан хүний титэм улс гүрний оройн дээд чимэг болж эзэн хаантны эрх мэдэл, суу ухааныг илтгэх ёстой гэж үзэж ирсэн учраас улс орон бүр үеэс үед уламжлагдах эрхэм нандин титэм урлахыг хамгийн сайн урчуудад даалгадаг байж. Тэдгээр ур хийц төгс титэм эзэн хаанд амар амгалан бэлэглэж, урт удаан наслуулах, эзэнт төрийн өлмий бат оршоох бүх билэгдэлийг агуулсан үзэмж төгс эд байх ёстой.

Ийм онцгой шаардлагаар урласан титмүүдийг сонирхуулъя. Эн түрүүнд Монголын эзэнт төрийн сүүлчийн хаан Богд Жавзандумба хутагт өвөл, зуны хоёр титэмтэй байсан билээ.  

      

Хааны зуны титэм алтан очир жинстэй, алтан хоргой оройтой өнгөт тотго бvхий таван тал хар хилэн саравчтай титэм бөгөөд өвлийнх нь алтан очир жинстэй, алтан хоргой оройтой, хар vнэгээр vсэлсэн дөрвөн тал саравчтай титэмтэй байжээ. 

Монгол орон Манжийн захиргаанаас ангижирч Богд хаант Монгол Улс тогтсон 1911 оноос хойш Ар Монголын ноёд тvшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дvрэмт хувцсыг "Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль"-иар зааж өгсөн байдаг. Энэ vеийн ноёд тvшмэдийн ёслолын хувцасны зэрэг дэвийн тэмдэг, ямбаны хэрэгсэл нь хуучин манжийн vеийнхээс нэлээд өөр болсны дээр лам тvшмэдийн албаны хувцасны маяг шинээр бий болжээ.  

Оросын цагаан хааны титэм. Бүтээсэн он 1762.

Германы эзэнт гүрний титэм.  960 - 980 оны үе.


 

 Константин IX Мономахын титэм. 11-р зуун

 Францын Людовик XV хааны титэм. Бүтээсэн он 1722.



Гэгээн  Людовикийн титэм. 13 зуун

saint ludovic crone 13th century-н зурган илэрц

Оросын хатан хаан Анна Иоанновнагийн титэм. 1730 - 1731


Их Британи, Умард Ирландын хатан хаан II Елизавета болон түүний эхийн титэм. Бүтээсэн он 1937. 

queen elizabeth ii crown-н зурган илэрц

Р. Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.