Дуурийн дуучин Ч.Бадрал олон улсын уралдаанаас эх орондоо дахин нэг ГРАН ПРИ шагнал авчирлаа

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсынхаа бахархал болсон уран бүтээлчдийн нэг дуурийн дуучин Ч.Бадрал олон улсын уралдаанаас эх орондоо дахин нэг ГРАН ПРИ шагнал авч ирлээ.

Энэ сарын 19-23-нд ОХУ-ын Якутскд анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд ЦДБЭЧ-ын гоцлооч, одооогоор 
Итали Улсын томоохон театруудад гэрээгээр ажиллаж буй МУСТА Чулуунбаатарын Бадрал нь урилгаар оролцон дээрх амжилтыг үзүүллээ.

Тус уралдаанд 10-аад орны дуучин ороцсон бөгөөд манай улсаас ДБЭТ-ын төлөөлөл болон Монгол Улсын гавьяат жүжигчин, концертмейстер Б.Солонго тэргүүтэй дуурийн залуу дуучин С.Бат-Эрдэнэ, Г.Энхнаран, Э.Мөнхтөр нар оролцсон юм.

Э.Мөнхтөрийн хувьд хоёрдугаар байрт шалгарсан бол С.Бат-Эрдэнэ тусгай байр эзэлжээ.

Дашрамд дуулгахад, дуучин Ч.Бадрал өнгөрсөн хоёрдугаар сард Италийн алдарт ЛА СКАЛА театрт Монгол Улсаас анх удаагаа уран бүтээлээрээ ажилласан авьяаслаг дуучин юм.

Тэрбээр дэлхийн шилдэг 20 дуучны нэг болон шалгарсан бөгөөд ирэх зургадугаар сард Англи Улсад болох дэлхийн дуучдын Кардиффын уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.