ЦАХИМ ЗАМЫН ЦАГДАА хуудсанд иргэдээс ирүүлсэн зөрчлийн мэдээллээр жолоочийн эрхийг 3 сараар хасчээ

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Иргэд цагдаад баригдаагүй, камерт бичигдээгүй бол зөрчил гаргасан ч хариуцлагаас мултардаг байсан үе ард хоцорчээ. Өнөөдөр хүн бүр шахуу ухаалаг гар утастай болсон энэ үед зам дээр гарсан бүдүүлэг үйлдэл, дүрэм зөрчсөн явдлын талаар иргэдэ ЦАХИМ ЗАМЫН ЦАГДАА хуудсанд зураг ирүүлж мэдээлэх болсон. Тээврийн цагдаагийн газраас иргэдээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг шалгаж, гэм буруутай үйлдэлд зохих шийтгэл ноогдуулан шийдвэрлэж байна.

Жишээ нь доор зурагт тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн нь батлагдсан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сар эрх хасч шийтгэл ногдуулав.

Image may contain: car and outdoor

Энэ тухай Тээврийн цагдаагийн хэлтсээс мэдээлжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ме

      (64.119.27.192) 2019-04-25 15:06
      • 0
      • 0

      Олны эрх ашиг зөрчигдөж, ганцаар бга юм шиг авирлавал ингээд л матуулаад бж дэ, тэр түргэний тэрэг хашдаг приусны махан толгой г.м.

      Хариулах