Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өнөөдөр манай улсын 3 тамирчин хүч үзнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний өдөр манай улсаас 9 тамирчин дэвжээнд гарч барилдсанаас медалийн тавцанд хараахан зогсож чадсангүй.

АНЭУ-ын Абу Даби хотод болж байгаа жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчдийн өрсөлдөөнөөр өчигдөр үргэлжлэн явагдлаа. Өчигдөр манай улсаас 9 тамирчин дэлхийн аваргын дэвжээнд хүч сорьсон хэдий ч медалийн тавцанд хараахан зогсож чадсангүй. Баг тамирчдын багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны Алтан гишүүн, С.Жавхлан ажиллалаа.

Мөнхтөрийн Даваадорж 69 кг-ийн жинд ягаан бүсний ангилалд өрсөлдөж шигшээ 8-д шалгарсан. Тэрбээр эхний тойрогтоо Францын тамирчинтай учраа таарч ялсан бөгөөд 2-р тойрогтоо Узбекистаны тамирчинтай мөн ээлжит учраагаа ялсан. Улмаар шигшээ 8-д Шведийн тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд цэнхэр бүсний ангилалд барилдсан 2018 оны Азийн наадмын хүрэл медальт Цогхүүгийн Удвал эхний учраа Тайландын тамирчинг ялж 2-р тойрогтоо эзэн орны тамирчинг ялсан. Ингээд 3-р тойрогтоо Шведийн тамирчинд ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Галсанпунцагийн Отгонбаатар эрэгтэйчүүдийн 77 кг-ийн жинд цэнхэр бүсний ангилалд хүч үзэж Оман улсын тамирчинг ялан дараагийн учраа болох Норвеги улсын тамирчинд хожигдож мөн тэмцээнээ өндөрлүүлсэн.

Гантөмөрийн Баяндүүрэн эрэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд цэнхэр бүсний ангилалд барилдан эхний тойрогтоо ОХУ-ын тамирчинг ялж 2-р тойрогтоо Казахстаны тамирчинд ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн. Өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас 3 тамирчин хүч үзнэ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.