Төрийн хулгайчуудыг бүгдийг нь шоронд аваачиж Н.Энхбаяр шиг тураах хэрэгтэй...

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Монголын нийгэмд Буянгийн хэмээн алдаршсан Б.Жаргалсайхан шулуун яриа, шударга зангаараа ялгардаг. Тэрбээр үе үе сонин хачин хэв маягтай мэдэгдэл хийж, бичиж, ярьдаг ч үнэнийг яг голоор нь хэлсэн байдагт олон нийт талархалтай ханддаг. Түүний өнөөдөр цахим ертөнцөд бичсэн постыг хүргэж байна.

"Алив чи тийм л сүрхий зурдаг юм бол намайг зураатах гэсэн чинь ингээд хаячихлаа. Яг бодит байдал дээр би ер нь хамаагүй сайхан залуу биз?

Image may contain: drawing

Далимдуулаад шуудхан хэлэхэд 80, 90-ээд оны шахуулсан торой шиг цулцайсан бацаанууд улс удирдана гэж пээдийж явахаасаа өмнө гэдэс цувдайгаа удирдаад сурчихаарай.

Дараа нь гэр орноо ямар ч асуудалгүй удирдаад сурчих. Хаус машин мөрөөдөөд унтдаг, ахуйгаа шийдээгүй элгээ тэвэрсэн залхуу хулгайчууд төрд орохоор юу болдогийг энэ он жилүүдэд хангалттай хараа биз!

Зөвхөн л луйварын систем төлөвлөж улсын сан хөмрөг цөлмөж явсаар байгаад хувалз шиг, гахай шиг болцгоочихсон. Бүгдийг нь шоронд аваачиж Н.Энхбаяр шиг тураах хэрэгтэй. Энхбаяр нь тураад жигтэйхэн жентельмен харагддаг болсон юм гээ биздээ.

Харин хөдөлмөрч хүмүүс гадна төрхөөсөө эхлээд над шиг Ж.Оджаргал шиг, тэр шаркууд шиг харагддаг юм за.

Хөдөлмөрч хүмүүс өөх идсэн ч бидэн шиг байдаг.

Хөдөлмөрлөдөггүй, хулгайлдаг хүмүүс нь ус уусан ч С.Эрдэнэ шиг болдог" гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.